
Намар-өвөл 2017 улирлын шилдэг аксесуарууд
Толгойн чимэглэл, малгай ба том хэмжээтэй ээмэгнүүд
Намар-өвөл 2017 улиралд ихэнх дизайнерууд толгойн чимэглэлийг төрөл бүрээр нь санал болгож байна. Christian Dior ба Jacquemus-ын берет малгай, Prada-гийн үслэг малгай, Gucci-гийн спорт хэв маягийн толгойн боолт, Chanel-ын жүжигчин Брижит Бордог санагдуулам тууз зэрэг нь загварын шоунууд дээр үзэгдсэн хамгийн сонирхолтой аксесуарууд байлаа. Толгойн чимэглэл төрөлд багтах бас нэгэн этгээд загвар бол Balenciaga ба Stella McCartney брэндүүдийн цуглуулгад багтсан зөвлөлтийн үеийн стильтэй алчуурууд юм. Дизайнерууд уг аксесуарыг хаваастай өдөн курткатай хослуулан өмсөхийг зөвлөж байна.
Харин гоёл чимэглэлийн хувьд гэвэл дизайнерууд өмнөх улирлын максимализм чиглэлийг үргэлжлүүлж, том хэмжээтэй хүзүүний зүүлт ба бугуйвч, төрөл бүрийн хэлбэртэй ээмэг, үнэт чулуугаар чимэглэгдсэн чокер болон хамрын ээмгийг онцоллоо.












































