Намар-өвөл 2022 өнгөний палитр: Цагаан, час хийсэн улаан, гүн цэнхэр болон бусад
Анхааралдаа аваарай
Бид ирэх улирлын трендүүд, загварын тайзнаас буусан шинэхэн загварууд, мэргэжилтнүүдийн онцолж буй стайлингийн аргачлалууд төдийгүй нүүр будалт болон үс засалтын чиг хандлагуудыг тусгасан дэлгэрэнгүй хөтчөө цуврал болгон хүргэсээр байна. Харин энэ удаад намар-өвөл 2022 улиралд таны анхааралдаа авах хэрэгтэй гол өнгөнүүдийг нэгтгэлээ.
ТОЛГОЙНООС ХӨЛ ХҮРТЭЛ БҮХЭЛДЭЭ ЦАГААН
Хавар-зун 2022 улирлын голлох трендүүдийн нэг байсан цэмцгэр, цагаан өнгийн төрх ирэх улиралд ч мөн зонхилох хандлагатай байна. Ерөнхийдөө загвар зохион бүтээгчид бүхэл жилийн турш, ямар ч нөхцөлд цагаан өнгөөр хувцаслахыг албан ёсоор уриалсан тул хүйтний улиралд төрхөө бүрдүүлэхдээ зоригтойгоор дан ганц цагаан өнгөөр дагнахыг зөвлөж байна.
НИЛ ЯГААН ӨНГИЙН ЗУЗААН ХУВЦАС
Хэрэв хавар-зуны улиралд Pantone өнгөний институтын 2022 онд зориулан гаргасан Very Peri өнгө хүчтэй давамгайлсан бол энэ улиралд арай зөөлөн, тайван туяатай нил ягаан өнгийг сонгоорой. Энэхүү эерэг уур амьсгал бэлэглэх өнгийг Jil Sander, Isabel Marant, Ienki Ienki, Bottega Veneta брэндүүд шинэ цуглуулгууддаа онцолсон юм.

ТОД НОГООН
Сэрүү татсан өдрүүд хаяанд ирсэн тул аль болох допамин ялгаруулах тод өнгийн хувцас сонгоорой. Ялангуяа тод ногоон өнгө төрхийг тань сонирхолтой харагдуулж, өөртөө итгэлтэй байдлыг тань нэмэгдүүлнэ. Шинэ улиралд зориулж Stand брэнд үслэг ногоон гутал танилцуулсан бол Gucci урт тренч цув урлаж, харин The Row сул силуэттэй зузаан кардиган толилуулсан байна.
ЧАС ХИЙСЭН УЛААН
Дизайнерууд сүр жавхлантай, секси байдлыг илтгэдэг улаан өнгийг зоригтой ашигласан билээ. Жишээ нь, Max Mara брэнд ноосон хийцтэй улаан total look бүрдүүлж, Loewe том уруулын дүрстэй макси улаан даашинз танилцуулж, Versace хүрэн улаан, зузаан курткатай төрхийг харуулсан юм.
БАРБИ ХҮҮХЭЛДЭЙГ САНАГДУУЛАМ ТОД ЯГААН
Хувцасны шүүгээгээ бүрдүүлэхдээ эмэгтэйлэг зан чанарыг өдөөж, эрх чөлөөтэй байдлыг нэмэгдүүлэх тод ягаан өнгийг анхааралдаа аваарай. Ингэхдээ Marques’Almeida-ийн танилцуулсан oversize хүрэм, Diesel-ийн үслэг мэт урт шуба, Stella McCartney-ийн даашинзнаас санаа авч болох юм.
БОР АРЬСАН МАТЕРИАЛ
Бор өнгийг уйтгартай гэж бодсоор байна уу? Бодлоо өөрчлөх цаг ирлээ. Намар-өвлийн улиралд арьсан материалтай пиджак, хослол, юбкаг хүссэнээрээ загварчлан өмсөөрэй. Hermès арьсан материалтай пиджак болон шоортны хослол танилцуулж, The Row савхин курткаг макси юбкатай хослуулсан бол 16Arlington арьсан материалтай өмдийг богино топтой загварчилсан байна.

ШӨНИЙН ТЭНГЭР МЭТ ГҮН ЦЭНХЭР
Загварын орднууд гүн цэнхэр өнгийг ашиглахдаа сонирхол татам эсгүүр, сүлжмэл хийц, арьсан материалтай загваруудыг түлхүү урласан байлаа.