Найзтайгаа хослон хувцаслах тренд: Mango бүсгүйчүүдийн жишээн дээр харцгаая
Дэлхийн нийслэл хотууд дахь street style загварыг ажиглах нь ээ сүүлийн үед хамтдаа яваа бүсгүйчүүд ба залуус ижил хэв маягаар хувцаслаж, гоёмсог хувцаслалтыг бүр ч илүү сүрлэг харагдуулах болжээ. Гэхдээ энэ нь яг ижилхэн хувцас өмсөн ихрүүд шиг байх бус харин нэг хэв маягаар стилиэ бүрдүүлж "гэмт хэргийг хамтрагчтайгаа үйлдэх"-ийг хэлж байгаа юм.
Бид Mango брэндийн шинэ цуглуулга болон супермодель найз бүсгүйчүүд Амбер Валлетта ба Кэролин Мёрфи нарын жишээн дээр хэрхэн зөв бөгөөд загварлаг байдлаар хослон хувцаслахыг харуулж байна.
Нэгдүгээр дүрэм: Хамгийн загварлаг эрин үеийг сонгох
Намар-өвөл 2018 улирлын загварын шоунуудаас дүгнэлт хийхэд яг одоо 70-аад оны хэв маяг хүчээ авж байна. Бүх л дизайнерууд энэ эрин үеийг санан дурсаж байгаа харагдана. Mango ч бас уг трендийг цаг алдалгүй мэдэрч, шинэ цуглуулгадаа шингээжээ. Анхааралдаа авах хэрэгтэй гол зүйл нь 70-аад оны эсгүүр ба уур амьсгал юм. Винтэж хээтэй дундаж урттай даашинзууд, хоолойтой том свитер цамцнууд, газар хүрсэн урттай намирсан хуниастай юбканууд, мөн мэдээж хэрэг энэ эрин үеийг хамгаас илүү тодорхойлох давхар энгэртэй пиджак ба брюк өмдний хослол нь энэ улирлын онцлох загварууд байх болно.
Хоёрдугаар дүрэм: Нэг үндсэн өнгө сонгон ижил туяагаар хувцаслах
"Хамтдаа" гэх концепцийн дагуу хувцаслахыг хүсвэл тод, хүнд өнгө сонгосны хэрэггүй. Загварын ертөнцөд хагас өнгөний урлаг гэж бий. Өөрөр хэлбэл хувцаснуудын өнгө даруухан, завсрын байх тусам хооронд нь хослуулахад хялбар байдаг. Тэр дундаа саарал цэнхэр өнгө нь энэ улиралд загварын редакторуудын сонголт болоод байна. Харин Mango-гийн стилистууд энэ өнгийг оюу өнгөтэй төгс хослон гэж үзжээ.
Гуравдугаар дүрэм: Нэг хээгээр хослох
Найз нөхөд, эгч дүү, ба хайртай хүнтэйгээ хослон хувцаслах бас нэгэн хялбар арга бол нэг төрлийн хээ сонгох. Үүний шилдэг жишээ бол дөрвөлжин хээ юм. Яг л Mango-гийн санал болгосон ноосон пальтонууд шиг төрөл бүрийн хэмжээ, өнгө ба давтамжтай дөрвөлжин хээнүүд үргэлж хоорондоо сайхан хосолдог.
Дөрөвдүгээр дүрэм: Нэг төрлийн материал сонгох
Энэ улиралд хамба хилэн, савхин, торгон ба ноосон материалууд тренд жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Бүтцийн хувьд өөр байж болох ч ерөнхий материал нь нэг төрлийнх байвал хоорондоо уусаж, цэгцтэй харагдана. Тухайлбал Mango-д том нэхээстэй свитер эсвэл жижиг сүлжмэлтэй даашинз гээд нэг материалын өргөн сонголт байгаа бөгөөд Испанийн уг брэнд хоёр улирлын өмнөөс эхлэн материалынхаа чанарыг эрс сайжруулсан тул эдэлгээний асуудал дээр сэтгэл амар байж болно.
"Хэнтэй хамт яваагаа хэлбэл би таныг хэн болохыг хэлье" гэх хэллэг Mango брэндийн төрөлх нутаг болох Испани улсад бий. Энэ нь манайд ч мөн "хүнийг найзаар нь шинж" гэх утгаар өргөн хэрэглэгддэг билээ. Тиймээс дараагийн удаа найз бүсгүй эсвэл хайртай нэгнийхээ хамтаар шоппинг хийж, нэг давлагаан дээр буйгаа хувцаслалтаараа дамжуулан илэрхийлбэл ямар вэ?
MANGO Mongolia
Улсын Их дэлгүүр 2-р давхар,
3-р хороолол Манго,
Зайсан Стар молл 1-р давхар