Хайх

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх

Энгийн урт даашинзын оронд эдгээрийг туршаад үзээрэй

Text: Buro.Mongolia


Арванхоёрдугаар сар гарах төдийд л найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олны шинэ жилийн үдэшлэгүүд ар араасаа үргэлжилж бүсгүйчүүд бидэнд нэг биш нэлээн хэдэн баярын төрх бүрдүүлэх шаардлага гардаг билээ. Мэдээж урт гоёмсог даашинз нь хэзээд сонгодог байх шийдэл мөн ч илүү сонирхолтой, загварлаг харагдахыг хүсвэл доорх гурван хувилбараас туршаад үзээрэй.

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 1)
Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 2)

Хээтэй даашинзыг зөвхөн дулаан улиралд өмсөх ёстой гэх ташаа ойлголт байдаг ч гоёмсог материалтай хувилбарыг сонговол бүр шинэ жилийн үдэшлэгээрээ ч өмсөх боломжтой юм. Тод өнгийн клач цүнх, том шигтгээтэй туфли, унжсан урт ээмэг зэрэг аксесуарын ачаар төрхийг илүү баярын уур амьсгалтай болгох бол даашинзын винтэж дизайн таныг маш загварлаг харагдуулах болно.

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 3)

Атлас материалтай гинжин оосортой клач

Galvan

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 4)

Эрвээхий зангилаатай даавуун материалтай туфли

Dolce & Gabbana

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 5)

1940-өөд оны стильтэй торгон даашинз

Alessandra Rich

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 6)
Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 7)

Дийлэнх бүсгүйчүүд даашинз өмсдөг тул брюк өмдтэй хослол өмссөн та бусдаас онцгойрон харагдах нь гарцаагүй. Төрхөө бүр ч гоёмсог болгохын тулд ээмэг, хүзүүний зүүлт, бөгж зэрэг үнэт эдлэлдээ чухал ач холбогдол өгч, цүнх ба гутлаа ч мөн хоорондоо төгс зохицохоор сонгоорой.

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 8)

Том шигтгээтэй хүзүүний зүүлт

Timeless Pearly

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 9)

Цагирган ээмэг

Luv Aj

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 10)

Матрын арьсан гадаргуутай жижиг цүнх

Little Liffner

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 11)

Давхар энгэртэй пиджак

Golovina

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 12)

Өндөр суудалтай шулуун брюк өмд

Golovina

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 13)

Гинжин оруулгатай туфли

ByFar

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 14)
Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 15)

Богино даашинзыг заавал туфлитэй хослуулна гэлтгүй энэ улиралд тренд болсон сул ба урт түрийтэй гуталтай загварчилбал илүү өвөрмөц байх болно. Мөн цацагтай гар цүнх, урт унжсан ээмэг зэргийн ачаар төрхийг илүү баярын уур амьсгалтай болгох боломжтой.

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 16)

Цацагтай илгэн цүнх

Zara

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 17)

Богино даашинз

Naked Shoulders

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 18)

Унжсан урт ээмэг

Ringstone

Шинэ жилийн үдэшлэгээр бүрдүүлэх 3 загварлаг төрх (фото 19)

Илгэн гутал

Gianvito Rossi

цааш үзэх