Үсний чимэглэлүүд эргэн ирлээ
Headwear тренд
Saint Laurent брэндийн хавар-зун 2016 загварын шоу дээр үзэгдсэн титэм энэ улирлын хамгийн гол аксесуараар тодроод байна. Эди Слиман тэрхүү титмийг slip даашинз ба гранж хэв маягийн резинэн гуталтай хослуулж, 1990-ээд оны төрх бүрдүүлэхийг санал болгосон байгаа. Хэрвээ танд энэхүү төрх нь хэтэрхий этгээд санагдаж байвал Miu Miu-гийн жижиг хэмжээтэй даруухан титэмийг дөрвөлжин хээтэй, романтик зуны даашинзтай хослуулан өмсөөрэй. Харин Valentino ба Jennifer Behr нарын танилцуулсан богем уур амьсгалтай үсний чимэглэлүүд хиппи, шик маягаар хувцасладаг бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдах байх. Тэдгээр чимэглэлийг ямар нэгэн хөгжмийн фестиваль эсвэл гадаа зохиогдох хуриман дээр гивлуур болгон ашиглаж болох юм. Rosantica ба Dolce & Gabbana-гийн үнэт чулуу бүхий оруулгатай үсний хавчаарууд зуны цагт хүзүүний зүүлтийг орлох болно. Мөн Gucci-гийн дундаж зэргийн өргөнтэй боолт ба Maison Michel-ийн хар-цагаан өнгийн бандана нар энэ зуны гол тренд болсон унтлагын хэв маягтай төгс зохицно.