Хайх

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд

Text: Ө.Тодгэрэл


Өнгөлөг хувцаслалт, өөдрөг сэтгэлгээгээр дүүрэн онцгой нэгэн зун биднийг хүлээж байна!


ОРЧИН ҮЕИЙН БРАЛЛЕТ


Энэ зун нэг л дүрмийг баримтлах хэрэгтэй - “хувцас бага байх тусам сайн”. Өөрөөр хэлбэл биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан цоолбор, хайчилбартай загварууд, эсвэл бүр мөр, хэвлийг ил тодоор харуулсан браллет буюу хатуулгагүй цээживчүүд хувцасны шүүгээн дэх гол загвараар тодорчээ. Браллетыг анх Tom Ford онцолсон бол, удалгүй Emilia Wickstead, Molly Goddard, Osman, Maximilian, Alberta Ferretti гээд бараг бүх дизайнеруудын цуглуулгад үзэгдэх болсон ба дизайны хувьд минимал цэмцгэр, уулын болор чулуудаар бүрхэгдсэн, тансаг, баялаг хээтэй, бохо гээд ямар ч үед өмсөж болох хувилбарууд гарсан байна. Оффисын нөхцөлд харин гадуур нь oversize пиджак өмсөж, брюк өмдтэй хослуулахад л хангалттай.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 1)
No.21, Alberta Ferreti, Marques Almeida, Christian Dior, Isabel Marant
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 2)
Emporio Armani, Etro, Osman Yousefzada, Boss
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 3)
Alberta Ferretti, Marques Almeida, Christian Dior, Isabel Marant, Emporio Armani, Etro, Boss

Фэшн амны хаалт


Амны хаалтууд өнөөдөр яг л цамц эсвэл цүнхний адил төрөл бүрийн дизайнаар худалдаалагдаж байгаа тул өөрийн стильд тохирсон маскаа сонгон загварлаг байдлаа алдагдуулахгүй байх бүрэн боломжтой болсон. 2021 онд дизайнерууд аюулгүй байдал болон загварын мэдрэмжээ хослуулахыг уриалсан бөгөөд шаардлагатай нөхцөлд хоёр давхар маск зүүх хэрэгтэйг анхааруулсан билээ. Харин стилистик аргачлалын хувьд өмссөн хувцастайгаа ууссан өнгө ба загвартай маск сонгож, эсвэл өнгөний контраст дээр тоглолт хийж ч болох юм.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 4)
Marine Serre, Eckhaus Latta, Rick Owens, Balenciaga
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 5)
Bora Aksu, Alice+Olivia, Christian Siriano, Zero+Maria Cornejo
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 6)
Bora Aksu, Zero+Maria Cornejo, Rick Owens, Christian Siriano, Eckhaus Latta, Alice+Olivia, Anna Sui, Marine Serre

ООСОР, УТАС, УЯА


Цээж болон бэлхүүс хэсгийг ороосон оосор, утас, уяатай аливаа хувцас 2021 оны турш ноёрхоно. Хамгийн анх 1992 оны Prada-гийн загварын шоу дээр гарч ирсэн энэ жижиг деталь нь 90-ээд оны загварыг илтгэх нэгэн чухал тренд болсон бөгөөд одоо Victoria Beckham, Christopher Esber, Versace зэрэг брэндүүдийн ачаар эргээд моданд орлоо. Оосор, уяа нь газар хүрсэн урт даашинз, браллет, бикини, топ, юбка гээд ямар ч хувцастай холбогдсон байх боломжтой тул өөрийн бие галбирт тохирсон загвараа сонгоход л болно.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 7)
Acne Studios, Jacquemus, Versace, Paco Rabanne
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 8)
Supriya Lele, Charlotte Knowles, Stella Jean, Michael Kors
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 9)
Acne Studios, Jacquemus, Versace, Paco Rabanne, Charlotte Knowles, Stella Jean, Michael Kors

ЭКСТРА ӨРГӨН ӨМД


2000-аад онд маш скинни моделиуд, тэдний галбирыг тодотгосон бүр ч скинни өмднүүд тренд болсноос хойших өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд өмдний эсгүүр буцаад бага багаар өргөн болсоор одоо оргил цэгтээ хүрээд байна. Энэ улиралд Chloé болон Max Mara брэндүүд эмэгтэй хүний силуэтийг улам бүр тодотгож, бэлхүүсийг нь онцлох зориулалттай өндөр суудалтай өргөн өмднүүд танилцуулсан бол илүү нам суудалтай, хайхрамжгүй гэмээр сул загвартай өмднүүдийг Fendi, Hermés болон Chanel орднууд санал болгосон билээ.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 10)
Chloe, Jason Wu, Fendi, Max Mara
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 11)
DSquared, Chanel, Louis Vuitton, Balenciaga
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 12)
Chloe, Louis Vuitton, Chanel, Fendi, Balenciaga, DSquared, Max Mara

ЦООЛБОР, ХАЙЧИЛБАР БОЛОН ЖИЖИГ НҮХНҮҮД


Хавар-зуны улирлын цуглуулгуудад бүрэн бүтэн загвар бараг л харагдсангүй. Дизайнерууд бүгд л ямар нэгэн цоолбор, хайчилбар, жижиг нүхнүүдтэй хувцаснуудыг санал болгож, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргахыг уриалж байна. Тэр дундаа бэлхүүс болоод цээж орчимд цоолбортой загваруудыг анхааралдаа аваарай.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 13)
Roksanda, Salvatore Ferragamo, Prada, Gabriela Hearst
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 14)
Miu Miu, Fendi, Givenchy, Akris
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 15)
Roksanda, Prada, Gabriela Hearst, Miu Miu, Salvatore Ferragamo, Fendi, Givenchy, Akris

КОРСЕТЫН СЭРГЭН МАНДАЛТ


Энэ онд корсетууд өдөр тутмын спорт хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Givenchy, Alexander McQueen, Vivienne Westwood болон бусад олон брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь streetwear хэв маягтай байж, биед эвтэйхэн материалаар хийгдсэн байх учиртайгаас гадна хөдөлгөөн хорих ёсгүй юм.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 16)
Balmain, Alexander McQueen, Philosophy, David Koma
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 17)
Emanno Scervino, Givenchy, Sportmax, Art School
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 18)
Emanno Scervino, Art School, Givenchy, Alexander McQueen, Balmain, Sportmax, Philosophy, David Koma

СТАЙЛИНГ ХИЙХ АЖЛЫГ ХЯЛБАРЧЛАХ ТОРОН ЗАГВАРУУД


Савхи, ноос, даавуу, макраме гээд ямар ч хамаагүй материалаар хийсэн тор мэт хийцтэй эдлэлүүдийг дизайнерууд хуяг гэж төсөөлөн минимал даашинзууд дээр давхарлаж, өөрсдийгөө загварлаг байдлаар "хамгаалахыг" уриалж байна. Торон загварыг ерөнхийдөө ямар ч хувцастай давхарлан стайлинг хийж болох ба хормын зуур загварлаг төрх бүрдүүлэх маш хялбар арга юм.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 19)
Salvatore Ferragamo, Burberry, Burberry, Valentino
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 20)
Acne Studios, Leowe, Valentino
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 21)
Acne Studios, Salvatore Ferragamo, Burberry, Burberry, Valentino, Leowe, Valentino

ӨНГӨНҮҮДИЙН ХААН - ЯГААН


Зөвхөн хавар-зуны улиралд гэлтгүй 2021 онд бүхэлдээ тод өнгөнүүд ноёрхох болно. Дизайнерууд өөдрөг уур амьсгалыг бий болгохоор шийдэн тод ногоон, улбар шар, цэнхэр гээд бүхий л өнгөнүүдийг онцолсон ч тэр дунд хамгийн чухал байр суурийг ягаан өнгө эзэлсэн байна. Энэ онд ягаан өнгийн бүхий л туяаг хаа сайгүй харахад бэлэн байгаарай.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 22)
Givenchy, Prada, Valentino, Chloe
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 23)
Roksanda, Halpern, Molly Goddard, Brandon Maxwell
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 24)
Givenchy, Molly Goddard, Prada, Halpern, Valentino, Chloe, Roksanda

ГАЗАР ШҮРГЭСЭН РОМАНТИК ДААШИНЗУУД


Өнгөрсөн оны дийлэнх цагийг гэртээ, хязгаарлагдмал орчинд өнгөрүүлсэн бид одоо эрх чөлөө рүү тэмүүлж байна. Дизайнерууд агаар сайн нэвтрүүлэн амьсгалах боломжийг олгох, газар хүрсэн урттай, намирсан романтик даашинзуудыг онцоллоо. Яг л Ривиерагийн далайн эрэг дээр байгаа мэт зөөлөн салхитай гэгээлэг орчинд коктейль шимэн суух тэр мэдрэмжийг эдгээр даашинзууд өгөх болно.

2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 25)
Erdem, Dolce & Gabbana, Emporio Armani, Etro
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 26)
Alberto Ferreto, Erdem, Christian Dior, Christian Dior
2021 оны зуны хамгийн чухал 9 тренд (фото 27)
Alberto Ferreto, Christian Dior, Erdem, Emporio Armani, Dolce & Gabbana, Erdem, Christian Dior

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх