Хайх

Street style чиг хандлага: Өнгөт линзтэй нарны шил

Street style чиг хандлага: Өнгөт линзтэй нарны шил

Белла ба Жижи Хадид, Кендалл Женнер болон бусад “It girls”-ийн дуртай аксесуар

Text: Ө.Тодгэрэл


Загварын ертөнцийн чиг хандлага тодорхой мөчлөгийн дагуу давтагддагийг хүн бүр мэднэ. Тиймээс ч 1970-аад оны өнгө, өнгийн линзтэй нарны шил эргээд моодонд орсонд гайхах зүйл үгүй биз ээ. Ретро уур амьсгалтай энэхүү загвар нь Gucci ба Loewe брэндүүдийн ачаар дахин сэргэж, сүүлийн хоёр улирлын турш street style загварт ноёрхож байна. Шар, улбар шар, улаан, ягаан ба цэнхэр өнгийн хагас гэрэлтэх линзтэй эдгээр шилнүүд уламжлалт хувилбартай харьцуулбал илүү зугаатай хэв маяг бүрдүүлдэг тул та ч бас энэ загварыг заавал туршаад үзээрэй.

Өнгөт линзтэй нарны шилээр гоёхдоо анхаарах хэрэгтэй ганц зүйл бол нүүр будалт юм. Аль болох минимал будалттай, байгалийн дүр төрх энэ загвартай илүү сайхан зохицно. Харин хувцасны хувьд гэвэл дэлхийн street style одууд энэ чиг хандлагыг жийнсэн өмд, логотой футболка, хамба хилэн материалтай аксесуар, цагаан өнгийн кет ба бандана алчууртай хослуулж, хиппи стиль гаргаж байна.

цааш үзэх