Street style чиг хандлага: Нил ягаан өнгө
Анхаарал хандуулах өнгө
Энэ улиралд нил ягаан өнгө хамгийн их анхаарал татаад байгаа билээ. Ихэнх дизайнерууд энэхүү өнгийг хавар-зун 2020 цуглуулгадаа онцолж, харин загварын блогерууд хэрхэн загварчилж өмсөхийг харуулсаар байна. Жишээ нь Chanel-ийн шинэ цуглуулгад нил ягаан өнгийн даашинз, задгай энгэртэй ноосон цамц зэрэг багтсан бол Tom Ford атлас материал бүхий пиджак, даашинз урласан байгаа. Харин Berluti, Loewe, Raf Simons брэндүүд нил ягаан өнгөөр хэрхэн дагнаж болохыг харуулсан юм.
Нил ягаан өнгийг хувцаслалтдаа оруулахыг хүсэж байвал Жанна Дамас, Эмили Синдлев, Эрика Болдри нараас бүтээлч сэдэл аваарай.