Хайх

Юу ч багтахгүй, гэхдээ гоё харагдана – Бичил цүнхнүүд

Юу ч багтахгүй, гэхдээ гоё харагдана – Бичил цүнхнүүд

Чихэвч, банкны карт зэргийг л багтаана

Text: Buro.Mongolia


Энэ хаврын улиралд дотроо ганц, хоёрхон зүйл багтаах чадвартай өчүүхэн гар цүнхнүүд тренд болж байгааг бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Харин одоо цаг агаар дулаарсан тул улирлын үндсэн трендүүдээ хэрэгжүүлж эхлэхийг уриалж байна.

Энэхүү тренд нь Jacquemus брэндийн намар-өвөл 2019 улирлын загварын шоу дээрээс үүсэлтэй гэж хэлж болно. Тухайн үед дизайнер Симон Порт Жакмюс Le Chiquito нэртэй хэдхэн зоос багтаах чадвартай бичил цүнх тайзнаа гаргаснаар энэ нь загварынхны дунд давлагаа үүсгэж, улмаар By Far, Chanel ба Fendi брэндүүд алдарт цүнхнүүдийнхээ жижгэрүүлсэн хувилбарыг гаргаж эхэлсэн юм. Одоо харин бүх улаан хивсэн дээр, томоохон хотуудын гудамжинд, мөн загварын сэтгүүлүүд дээр бичил цүнхнүүд ноёрхож байгаа билээ.

Юу ч багтахгүй, гэхдээ гоё харагдана – Бичил цүнхнүүд (фото 1)

Мэдээж багтаамж муутай цүнх нь практикийн хувьд дутагдалтай ч бүх зүйлийг онлайнаар хийж гүйцэтгэх боломжтой болсон өнөө үед бидний цүнхэнд AirPods, банкны карт, уруул өнгөлөгч зэрэг багтахад л хангалттай болчхож байгаа юм. Нөгөөтээгүүр дизайнерууд мөн олон том халаастай сул өмднүүд, ажилчны хүрэмнүүдийг тренд болгохын зэрэгцээ нэг биш хоёр ч цүнх зэрэг барихыг санал болгосон тул бусад хэрэгцээтэй эд зүйлсээ хувцсандаа эсвэл хоёр дах цүнхэндээ багтааж болно шүү дээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх