Зайлшгүй хэрэгтэй зүйл: Дугуй хэлбэрийн цүнх
Энэ улирлын тренд аксесуар
Анх XIX зууны эхэн үед буюу 1800-гаад онуудад бүтээгдэж байсан цилиндр хэлбэрийн цүнх нь бүрх малгай тээвэрлэх үүрэгтэй байсан бол, одоо энэ нь орчин үеийн бүсгүйчүүдийн гар цүнхний үндсэн сонголтуудын нэг болжээ. Дугуй хэлбэрийн цүнхийг аялалд авч явахад эвтэйхэн төдийгүй өвөрмөц шийдэлтэй дизайных нь ачаар илүү сонирхолтой төрх бүрдүүлэх боломжтой.
Тэр тусмаа энэ улиралд дизайнер бүр дугуй хэлбэрийг онцолсноор энэ нь таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй загваруудын нэг болоод байна. Тухайлбал Saint Laurent хавар-зун 2018 цуглуулгынхаа хүрээнд цоохор тахийн хээтэй цүнх гаргасан. Уг цүнхийг трапеци хэлбэрийн эсвэл скинни жийнсэн өмдтэй хослуулан өмсбөл бүр ч рок-н-ролл хувцаслалт бий болно. Мөн саяхнаас олны анхаарлын төвд өртөөд буй Cult Gaia брэнд зуны шийдэлтэй сүлжмэл хувилбар танилцуулж, харин Moynat оффисоос үдшийн хүлээн авалт руу шилжих боломжтой, илүү сонгодог загвар санал болгосон байгаа. Ингээд доорх зургаан цүнх танд дугуй хэлбэрийг сонгох зургаан шалтгаан байх болно.