Uniqlo x Jil Sander хамтарсан шинэ цуглуулга
Намар-өвлийн загварууд
Өдөр тутмын хувцасны брэнд болох Uniqlo нь тансаг зэрэглэлийн Jil Sander загварын брэндтэй хамтран "Uniqlo +J" нэртэй намар өвлийн шинэ коллекци гаргалаа. Нийт 32 эмэгтэй хувцас, 25 эрэгтэй хувцас болон дөрвөн төрлийн аксессуараас бүрдсэн уг цуглуулгад өвлийн куртка, хэлхгэр загвартай сорочкан цамц, ноолуурын хольцтой пальто, пиджак, даавуун өмд, ноолууран цамц, урт ноосон даашинз, мөн сонирхолтой загвартай юбка зэрэг олон төрлийн өдөр тутмын загварууд багтжээ. Харин деталийн хувьд халаас, цахилгаан, оёдол, доторлогоо зэргийг брэндийн ур хийцийг харуулж маш чанартай хийсэн байна.
Загвар зохион бүтээгч Жил Сандер хэлэхдээ “Өнөөдөр бид онлайн худалдаа, блоггер, Instagram зэрэг зүйлсээр хүрээлэгдэж байгаа бөгөөд загварын зах зээлийн гол хөдөлгүүр нь сошиал ертөнц болоод байна. Бид цаашид энэ бүхэнд илүү шүүмжлэлтэй хандаж, загварыг зүгээр л гоёж гангалах зориулалттай юу эсвэл үнэхээр хүнийг өөрчилж, харагдах байдлыг нь илүү сайжруулахын зэрэгцээ хэрэгцээг нь хангаж чадаж байна уу гэдгийг ялгаж дүн шинжилгээ хийж байх хэрэгтэй” хэмээн коллекцийнхоо талаар ярив.
Uniqlo болон Jil Sander нь анхны хамтарсан коллекцио 2009 онд танилцуулж байсан ба тухайн үедээ тэрхүү өдөр тутмын загварууд нь маш амжилттай худалдаалагдаж байсан билээ. Харин энэ удаагийн шинэ коллекци нь энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд худалдаалагдаж эхлэх юм байна.