Хайх

Техник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар

Техник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар

Цахим эринд хэрхэн "амьд үлдэх" вэ?

Text: Buro.Mongolia


Удахгүй аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим хувьсгал эхлэх гэж байна. Дэлхийн эдийн засгийн форумын мэдэгдсэнээр цахим хувьсгал нь өмнөх хувьсгалуудаас арав дахин хурдтай ба 300 дахин далайцтай өрнөж, 3000 дахин илүү өөрчлөлт авчрах болно. Учир нь цахим хувьсгалын үндэс болох хиймэл оюун ухаан хөгжихийн хирээр бидний төсөөлж ч чадахгүй олон ажлын байр бий болохын зэрэгцээ зарим ажлын байрыг роботууд эзлэх магадлалтай болоод байна.

Тодруулбал Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) ирээдүйн ажлын байранд ямар, ямар өөрчлөлт гарахыг харуулсан судалгаа нийтэлсэн бөгөөд уг судалгаанд өнөөгийн ажлын байранд тавигддаг шаардлагуудын 35 хувь нь 2020 онд чухалд тооцогдохоо больж, өнөөдөр бага сургуульд сурч буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд бидний хэзээ ч сонсож байгаагүй ажлын байрыг бий болгоно гэх сонирхолтой тоо баримтуудыг танилцууллаа. Тэгвэл цахим эринд ямар ур чадваруудын тусламжтайгаар "амьд үлдэх" боломжтой вэ?

Техник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар (фото 1)

Бүтээлч сэтгэлгээ бол хамгийн гол түлхүүр

Өнөөдөр бүтээлч сэтгэлгээ ажлын байранд тавигддаг гол шаардлагуудын аравдугаарт бичигдэж байгаа бол 2020 он гэхэд хамгийн эрэлттэй гурван үзүүлэлтийн нэгээр нэрлэгдэхийг ДЭЗФ мэдээллэж байна. Харамсалтай нь олон хүмүүс үүнийг дуу хөгжим, урлаг, хувцас загвар, дизайн гээд зөвхөн бүтээлч салбарт л хамаатай зүйл гэх өрөөсгөл ойлголттой явдаг.

Шинжлэх ухаанд бүтээлч сэтгэлгээ гэдэг нэр томьёог "тогтсон хэв маягаас ангид сэтгэх чадвар" хэмээн тайлбарладаг ба өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан энэхүү чадварт суралцах боломжгүй юм.

Түүнчлэн бүтээлч сэтгэлгээнээс гадна шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, яриа хэлэлцээр хийх чадвар зэрэг хувь хүний дотоод ур чадварууд мэргэжлийн чадвараас илүүд тооцогдох болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Урлаг дизайн ба шинжлэх ухааны уялдаа холбоог ойлгох ньТехник технологийн эрин үед эзэмших шаардлагатай 3 ур чадвар (фото 2)

Өндөр хөгжсөн техник технологи амьдралын салшгүй нэг хэсэг болсонтой холбогдуулан үүнийг өдөр тутамдаа хэрхэн ашигтай, амар хялбар байдлаар хэрэглэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Их Британийн энтрепренер Жеймс Дайсон Лондонгийн Эзэн хааны коллежид шинэ сургалтын программ бүхий инженерийн анги байгуулсан бөгөөд түүний гол зорилго нь оюутнуудад урлаг дизайн болоод техник технологи хоорондоо нэгдэхдээ хэрхэн төгс зүйл бүтээдэг болохыг заахад орших ажээ. Үүнтэй ижил аж үйлдвэрийн IV хувьсгалд цэцэглэн хөгжихийн тулд бид урлаг, шинжлэх ухаан нь хоорондоо хамаагүй, эсрэг тэсрэг зүйл хэмээх ойлголтоос салж, тэдгээрийн уялдаа холбоог ашиглах нь зүйтэй биз ээ.

Асуудалд тархиараа бус сэтгэл зүрхээрээ хандах нь

Нэгэн үед зөвхөн IQ буюу оюуны чадавхаар тухайн хүнийг тодорхойлдог байсан бол энэхүү шалгуур нь хуучирч орчин үеийн ажил олгогчид EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамжид анхаарал хандуулах болжээ. Учир нь хүний сурч мэдэх, хөгжиж дэвших хүсэл тэмүүлэл хувь хүний сэтгэл хөдлөл, хандлагаас хамаардаг болохыг сэтгэл зүйчид батлаад байгаа юм.

Түүнчлэн сэтгэл хөдлөлийн чадамж өндөр байх тусмаа шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг дотоод ур чадваруудыг илүү хурдан эзэмшдэг болох нь тогтоогджээ. Сэтгүүлч, зохиолч Дэниел Гоулманын 1955 онд гаргасан "Сэтгэл хөдлөлийн оюун ухаан" номд дараах алхмуудаар EQ хөгждөг болохыг тайлбарласан ба үүнд өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, өөртөө урам зориг өгөх, бусдыг ойлгох , бусдын сэтгэл хөдлөлийг удирдах гэсэн ойлголтууд багтдаг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх