Гуравдугаар сарын зурхай: Өөртөө дүгнэлт хийж, хэтийн зорилгоо тодорхойлох үе ирлээ
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны гуравдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хонь

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр санхүүгийн асуудлууд тань анхаарлын төвд орж эхэлнэ. Түүнчлэн энэ үед ямар нэгэн гоо сайхны хагалгаа хийлгэх, гадаад төрхөө өөрчлөхөд тун тохиромжгүй. Харин 3-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөл тань бүтэмжтэй байж, хамт олны уур амьсгал илүү таатай болно.
Сарын дундад бүтэн сар охины ордод гарна. Ингэснээр сэтгэл санаа тань бага зэрэг тогтворгүй болох магадлалтай. Нөгөөтээгүүр хэтийн төлөвлөгөөгөө гаргаж, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай болно. Цаашлаад Буд гараг ухрах хөдөлгөөнийг хийх бөгөөд энэ үеэр үг яриагаа сайтар цэгнэж, хийх гэж буй үйлдлээ олон дахин нягтлаарай. Эс бөгөөс бүх зүйл таны эсрэг эргэж, сөрөг үйл явдлууд гэнэтхэн тохиолдож болзошгүй. Харин 20-ны өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр эрч хүч тань нэмэгдэж, илүү ухаалаг шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ. Сарын сүүлээр ажил, карьер дээр тань томоохон эерэг өөрчлөлт гарах магадлалтай байна.
Үхэр

Үхрийн ордныхон гуравдугаар сард маш анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь үхрийн ордыг буюу таны ордыг удирддаг Сугар гараг 1-ний өдөр ухрах хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ үеэр гэмтэл, бэртэл авахаас зайлсхийж, энерги эрч хүчээ зөв зарцуулах шаардлагатай нүүр тулна. Харин гуравдугаар сарын 14-ний өдөр сар хиртэлт болох бөгөөд энэ үеэр шинэ зүйл сурах, бүтээх зэрэг үйл хэрэгт тун таатай. Нөгөөтээгүүр Буд гараг 15-ны өдөр ухрах хөдөлгөөн хийх үеэр бусадтай буруу ойлголцох, зөрчилдөхөөс зайлсхийгээрэй.
Цаашлаад 20-ны өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та хийж, бүтээсэн ажлаа эргэн нэг харж, өөртөө дүгнэлт хийж, ирээдүйд юу хийж, бүтээх вэ гэдгээ сайтар тунгаах боломж бүрдэнэ. Сарын сүүлээр Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр танд өмнө нь хийсэн буруу үйл хэргээ засаж залруулах, алдаагаа ойлгох боломж олдоно.
Ихэр

Гуравдугаар сарын 1-нд ихрийн ордныхонд маш чухал үйл явдал тохиолдох болно. Тухайлбал, тус өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийх ба энэ үеэр хуучны танилууд эргэн амьдралд тань гарч ирэх, төлөвлөж байсан ажлууд гэнэтхэн бүтэх гэхчлэн гайхалтай боломжуудаар дүүрэн үйл явдлууд тохионо. Харин 14-ний өдөр сар хиртэлт болох үеэр гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Гэвч үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд тухайн асуудлууд хялбархан шийдэгдэх төлөвтэй байна. Цаашлаад Буд гараг ухрах хөдөлгөөн хийснээр урдаа тавьсан зорилго, зорилтуудаа дахин нэг эргэн харж, олон дахин тунгаах шаардлагатай болно. Гуравдугаар сарын 20-нд нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр үг яриагаа цэгнэж, бусадтай эелдэг харьцахыг хичээгээрэй.
Сарын сүүлээр Сугар гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр дуусгаагүй үлдээсэн ажлууд тань эргэн анхаарлын төвд орж эхлэх боловч гарц гаргалгаа нь амархан олдоно. 29-ний өдөр шинэ сар гарч, давхар нар хиртэлт хонины ордод болох үеэр та өөрийн амьдралаас худал хуурмаг хүмүүсийг холдуулж, шинэ танилын хүрээлэл үүсгэнэ.
Мэлхий

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийснээр урт удаан хугацааны зорилго, төлөвлөгөө, ажил, санхүү гэхчлэн таны амьдралтай холбоотой бүхий л зүйлс илүү эмх цэгцтэй болж ирнэ. Гэвч энэ үеэр шинэ ажил эхлүүлэх гэж яаралгүйгээр өмнө хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийх нь илүү тохиромжтой. Мөн 3-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр карьертаа илүү анхаарч, төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй.
Сарын дундад бүтэн сар гарахад дотоод хүнтэйгээ сайтар ярилцаж, өөрийгөө ойлгож чадвал азтай, гайхалтай боломжуудыг олж харна. Ингэснээр эрхэлж буй бизнес, ажил дээр тань эерэг өөрчлөлт гарч, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэх төлөвтэй байна. Сарын сүүлээр эрч хүч, энергиэ нөхөж, аль болох өөрийгөө амраахыг хичээгээрэй. Далайн ван гараг 30-ны өдөр хонины орд руу шилжих хөдөлгөөн хийхэд бүтээлч зан төлөв тань нэмэгдэж, улмаар та илүү зоримог алхмуудыг хийж эхэлнэ. Гэвч энэ үеэр хэт гэнэтийн, чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.
Арслан

Энэ сард арслангийн ордныхон өөрийн ажил, карьер, санхүү дээр анхаарал хандуулах шаардлагатай. Тухайлбал, амьдралдаа гэнэтийн, огцом өөрчлөлт хийх гэж яаралгүйгээр нарийн төлөвлөгөө боловсруулж, ухаалаг шийдвэр гаргавал зохистой. Гуравдугаар сарын 3-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд Буд гаргийн нөлөөлөл танд зоригтой, мэргэн шийдвэр гаргах боломжийг олгоно.
Сарын дундад аливаа зүйлс дээр хэн нэгний тусламжийг авахаас бүү санаа зовж, төвөгшөөгөөрэй. Нөгөөтээгүүр санхүүгээ зөв зохистой төлөвлөж, нарийн тооцоотой хандах хэрэгтэй. Гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та илүү өөдрөг, эерэг мэдрэмжийг мэдрэх болно. Гэвч тулгамдаад буй асуудлуудтайгаа нүүр тулж, гарц гаргалгааг нь олох шаардлагатай гэдгийг мартуузай. Сарын сүүл буюу 29-ний өдөр шинэ сар гарч, хонины ордод нар хиртэнэ. Энэ үеэс эхлэн таны төлөвлөж байсан бүхий л зүйлс төвөггүйхэн биеллээ олох хандлагатай байна.
Охин

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийх ба гэр бүлтэй охины ордныхон гэрийн дотоод уур амьсгалдаа илүү анхаарал хандуулах шаардлагатай болно. Харин ганц бие хүмүүсийн хувьд хуучны танил, хайрттайгаа эргэн учирч, харилцаагаа дахин сэргээх боломжтой. Энэ сарын 3-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөнийг хонины ордод хийхэд үг яриагаа цэгнэж, бүх зүйлд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь таны бодлогогүй хэлсэн зүйлээс болж гэнэтийн, тоогүй үйл явдал үүсэж магадгүй.
Цаашлаад гуравдугаар сарын 14-нд сар хиртэлт охины ордод явагдах бөгөөд энэ үеэр ажилдаа маш няхуур хандаж, хийж буй зүйлээ олон дахин шалгаж харах хэрэгтэй. 19-ний өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийхэд та өөрт тулгамдаад буй асуудлуудынхаа гарц гаргалгааг хялбархан олж чадна. Сарын сүүлээр Сугар гараг загасны ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр гэр бүл, үр хүүхэд, орон байртай холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирэх хандлагатай байна.
Жинлүүр

Гуравдугаар сарын 1-ний өдөр жинлүүрийн ордыг буюу таны ордыг удирддаг Сугар гараг ухрах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр өөртөө дүгнэлт хийж, ирээдүйд юу хийх вэ гэдгээ сайтар тунгааж, амьдралаа зөв тийш нь залах хэрэгтэй. Харин 3-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр тулгамдаад байсан асуудлууд илүү хурцдах хандлагатай байгаа учир асуудалтайгаа нүүр тулж, зөвөөр шийдэх гэж хичээ.
Сарын дундад бүтэн сар охины ордод гарах үеэр эрч хүч, энергиэ нөхөж, өөрийгөө амрааж чадвал шинэ, гайхалтай боломжуудыг олж харч чадна. Мөн энэ үеэр өөрийн мэдрэмж, зөн совинг сайтар сонсож, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй. Харин 20-ны өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийхэд та хийж буй ажлынхаа үр шимийг хүртэж, тушаал дэвших, магтаал сонсох өндөр магадлалтай байна.
Сарын сүүлээр өмнө нь анхаараагүй үлдээсэн жижиг асуудлуудыг эргэн харж, шийдвэрлэх шаардлагатай болно. Мөн энэ үеэр хууч өвчин сэдрэх, дархлаа муудах, гэнэтхэн өвдөх магадлалтай учир биеэ сайтар тордвол зохистой.
Хилэнц

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөнийг хийхэд хилэнцийн ордныхон ажил төрөл, эрүүл мэнддээ нухацтай анхаарах шаардлагатай болно. Харин 3-ны өдөр Буд гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ажлын байран дээр үүсээд байсан асуудлууд хялбархан шийдэгдэж эхэлнэ.
Сарын дундад сар битүүрч, бүтэн хиртэлт болох үеэр найз нөхөд, танилын хүрээлэл өөрчлөгдөж, улмаар амьдралд тань сөргөөр нөлөөлдөг хүмүүсийг тавьж явуулах шаардлагатай болно. Нөгөөтээгүүр энэ үеэр та эрх мэдэлтэй, эерэг энергитэй хүмүүстэй танилцах өндөр боломжтой байна. Гуравдугаар сарын 20-ны өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийж байгаа бөгөөд энэ үед өмнө нь үүсээд байсан асуудлуудын шийдэл олдоно.
Сарын сүүл буюу 27-ны өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөнийг загасны ордод хийснээр харилцаа холбоо тань идэвхжиж, дуртай зүйлдээ цаг гаргах, өөрийгөө баярлуулах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Мөн энэ сард орлого, зарлагаа сайтар тооцоолж, санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөж байна.
Нум

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийхэд эрүүл мэнд, үр хүүхэд, санхүүтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж эхэлнэ. Харин бүтэн сар гарах үеэр ажил, карьер, бизнес дээр тань томоохон эерэг өөрчлөлтүүд гарах бололтой. Мөн сар хиртэлт нь хуучныг явуулж, шинэ зүйлсийн эхлэлийг тавих боломжоор хангадаг гэдгийг санаарай.
Сарын дундад Буд гараг ухрах хөдөлгөөнийг хийх үеэр гэр бүл, үр хүүхэд, орон байртай холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Харин ганц бие нумын ордныхон шинэ харилцаа үүсгэх, хэн нэгэнтэй болзох, танилцах бүрэн боломжтой. Мөн энэ үеэр шинэ зүйл сурах, хоббигоо хөгжүүлэх, дуртай зүйлсээ хийх зэрэг үйл хэрэгт нэн таатай.
Гуравдугаар сарын 20-ны өдөр нар хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, зоригтой алхам хийж эхлээрэй. Сарын сүүлээр дотоод мэдрэмж тань сэргэг болж, зөн совин тань нэмэгдэх бөгөөд зүүд нойроороо дамжуулан олон чухал мэдээллийг олж авах боломжтой. Гэвч энэ үеэр нойргүйдэх, стресс мэдрэх магадлалтай учир дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, өөрийгөө амраагаарай.
Матар

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа бөгөөд энэхүү үйл явдал нь матрын ордныхны дотоод сэтгэл зүйн байдал болон гэр бүлийн амьдралд томоохон өөрчлөлт өгнө. Аливаа ухрах хөдөлгөөн нь өмнө нь олж хараагүй, орхигдуулсан зүйлийг эргэн харах боломжийг олгодог гэдгийг санаарай. Цаашлаад гуравдугаар сарын 14-ний өдөр бүтэн сар хиртэлт болсноор итгэл үнэмшилд тань өөрчлөлт орж, та амьдралыг арай өөрөөр харж эхлэх бололтой. Нөгөөтээгүүр хэт их азад найдалгүй, оронд нь тууштай хөдөлмөрлөж, шинийг сурч мэдэхийг хичээгээрэй.
Энэ сарын 27-ны өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр гэнэтийн зардал гарах боломжтой тул санхүүгээ зөв тооцоолж, үрлэг зарлагаа хянаарай. Сарын сүүлээр Буд гараг загасны орд руу ухрах хөдөлгөөн хийхэд та алдсан боломжоо эргүүлэн авах, хаяж үргэдүүлсэн зүйлсээ олох, дуусгаагүй үлдээсэн ажлуудаа эргэн харах хандлагатай байна.
Хумх

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр гэр бүлийн дотоод уур амьсгал, үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ. Нөгөөтээгүүр хумхын ордныхон мөнгө, санхүүгийн тал дээр илүү няхуур хандах хэрэгтэй. Сарын дундад сар битүүрч, бүтэн хиртэлт болсноор амьдралд тань тулгараад байсан саад бэрхшээл, асуудлуудын гарц гаргалгаа олдож, эцэст нь зөв хэмнэлдээ орж эхэлнэ. Цаашлаад Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр бодсон санасан зүйлээ чөлөөтэй илэрхийлээрэй. Эс бөгөөс ажлаа хийж бүтээхэд тань бага зэрэг саад тулгарч болзошгүй.
Гуравдугаар сарын 22-ны өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хийсээр загасны ордод ирэх ба энэ үеэр санхүүгийн асуудлууд тань эергээр шийдэгдэж, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэнэ. Мөн төлөвлөж байсан ажлууд эхнээсээ бүтэж, амьдралын тань бүхий л зүйлс тэнцвэртэй болно.
Сарын сүүлээр нар хиртэлт хонины ордод болсноор ажил, карьер дээр тань эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Нөгөөтээгүүр энэ өдөр Буд гараг ухрах хөдөлгөөнийг загасны ордод хийх тул санхүүгийн тал дээр тооцоололтой, няхуур хандах хэрэгтэй.
Загас

Гуравдугаар сарын 1-ний өдөр Сугар гараг ухрах хөдөлгөөнийг хонины ордод хийх бөгөөд энэ үеэр санхүүгээ зөв захиран зарцуулах хэрэгтэй. Мөн энэ сарын 6, 14-ний өдрүүдэд сар хиртэлтийн энерги танд хүчтэй мэдрэгдэж эхэлнэ. Иймд амьдралд тань сөрөг нөлөө үзүүлдэг, таагүй энергитэй хүмүүсийг тавьж явуулах хэрэгтэй. Нөгөөтээгүүр ажил, карьер тань илүү тогтвортой, үр өгөөжтэй болж эхэлнэ.
Сарын дундад Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр мөнгө санхүүгийн асуудлаа эргэн харж, нухацтай шийд гаргаарай. Цаашлаад гуравдугаар сарын 22, 27-ны өдрүүдэд Сугар гараг ухрах хөдөлгөөнийг хийнэ. Энэ үеэр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх байдал дээр илүү анхаарч чадвал, томоохон боломжийг олж харж чадна. Сарын сүүлээр нар хиртэлт болоход санхүүгийн байдал тань харьцангуй сайжрах боловч аливаа шийдвэрийг олон дахин нягталж, нухацтай бодсоныхоо дараа гаргах хэрэгтэй гэдгийг санаарай.
Энэ сарын онцлох өдрүүд: