Хайх

BMW C Evolution Scooter Парисын авто үзэсгэлэнд нээлтээ хийнэ

BMW C Evolution Scooter Парисын авто үзэсгэлэнд нээлтээ хийнэ

Цахилгаан скутер

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2012 онд концепц хэлбэрээр танилцуулсан BMW C Evolution Scooter-ийн шинэ хувилбар Парисын авто үзэсгэлэнд нээлтээ хийхээр болжээ

Автомашины тоо ихэсч, замын түгжрэл үүсч, бензиний үнэ өссөн энэ үед цахилгаан скутер хотын амьдралд хамгийн төгс шийдэл гэж хэлж болно. BMW брэндийн салбар болох BMW Motorrad компаний бүтээсэн энэхүү цахилгаан скутер нь "Long Range" ба Европ гэсэн хоёр хувилбартай гарчээ. Үүнээс Европ хувилбар нь A1 жолооны үнэмлэхний шаардлагыг хангасан гэдгээрээ онцлогтой.

BMW C Evolution Scooter Парисын авто үзэсгэлэнд нээлтээ хийнэ (фото 1)

BMW C Evolution Scooter-ийн "Long Range" загвар нь нэг цэнэгээрээ 160 км зайг туулж чадах бөгөөд цагт 129 км туулах хэмжээнд хурдална.  Харин Европ хувилбар нь 120 км/цагийн хурд үзүүлэх боломжтой ба 100 км зам туулах чадвартай. Энэхүү скутер нь 94 Ah багтаамжтай, BMW i3 зай хураагууртай болсноор илүү хол зайг туулах чадвартай болсон байна. Сануулж хэлэхэд BMW C Evolution Scooter-ийн хуучин загвар нь дөнгөж 60 Ah багтаамжтай байсан юм.

Шинэчлэгдсэн BMW цахилгаан скутерыг Парисын авто үзэсгэлэнд ирэх аравдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсний дараа Их Британи, Итали, Герман, Франц зэрэг Европын орнууд, мөн АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудаас худалдан авах боломжтой.

цааш үзэх