Хайх

Bugatti 16 тэрбум төгрөгийн үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа

Bugatti 16 тэрбум төгрөгийн үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа

Bugatti W16 Mistral автомашинтай танилцана уу

Text: Buro.Mongolia


The Quail хэмээх дэлхийн хамгийн нэр хүнд бүхий авто шоу Калифорни мужид сүүлийн 19 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн ховор, үнэтэй машинууд тус шоун дээр цугларахаас гадна томоохон компаниуд шинэ автомашинаа танилцуулдаг уламжлалтай. Энэ жилийн авто шоу наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан ба энэ үеэр танилцуулагдсан “Bugatti W16 Mistral” олны анхаарлыг ихэд татлаа.

Bugatti 16 тэрбум төгрөгийн үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа (фото 1)

Энэхүү 1600 морины хүчин чадалтай roadster загвар нь Bugatti компанийн W16 quad-turbo хөдөлгүүртэй хамгийн сүүлийн автомашин бөгөөд ердөө 99 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. Таван сая ам.доллар буюу ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн үнэтэй гарсан Bugatti Mistral аль хэдийн зарагдаж дууссан ба 2024 оноос эхлэн худалдан авагчдын гар дээр очих юм.

Bugatti 16 тэрбум төгрөгийн үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа (фото 2)
Bugatti 16 тэрбум төгрөгийн үнэтэй цоо шинэ загвараа танилцууллаа (фото 3)

Bugatti Mistral албан ёсоор production car болбол дэлхийн хамгийн хурдан спорт машин болох юм. Харин энэ тодотголыг яг одоогоор 490 км/цаг хурдалж дэлхийн дээд амжилт тогтоож байсан Bugatti Chiron эзэмшдэг билээ. Bugatti компанийн ахлах дизайнер Ахим Аншейдт “Mistral загвар манай түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Дизайн багийн хувьд бидэнд маш сонирхолтой байсан бөгөөд Bugatti-ийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй roadster загваруудаас санаа авсан” гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх