Хайх

Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ

Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ

Харин бид өөрсдийн биеэр очиж үзэн уншигчдадаа дамжуулан хүргэж байна

Text: Buro.Mongolia


Илүү спортлог, илүү хүчирхэг мөн илүү тансаг 2021 оны Jaguar F-Pace автомашиныг дэргэд нь байгаа мэт ойроос харцгаая

Автомашины компаниуд шинэ загвараа танилцуулахдаа олон хүнийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж эсвэл хэвлэл мэдээллийнхэнд зориулсан өдөрлөг хийдэг уламжлалтай. Тэгвэл Jaguar брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлдэг Старчейз Автомотив Лимитд ХХК өнөөгийн нөхцөл байдлыг тооцоолон энэхүү уламжлалыг эвдэн нэгэн ухаалаг шийдлийг гаргалаа. Тодруулбал, тэд 2021 оны шинэчлэгдсэн F-Pace автомашинаа танилцуулахдаа хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг нэгт тавьж чимээгүй нээлт буюу silent launch-г хийлээ.

Jaguar өөрийн үзэсгэлэнгийн танхимдаа олон хүн цуглуулалгүй зөвхөн машинаа л тавьсан байгаа бөгөөд хэрэглэгчид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн биечлэн ирж үзэх, борлуулалтын ажилтнуудтай утсаар болон олон нийтийн сүлжээний чатаар дамжуулан, эсхүл Jaguar-ын вэб хуудсаар зочлон хүссэн мэдээллээ авах боломжтой юм. Үүнээс гадна урьдчилан цаг авч туршилтын жолоодлого хийх боломжийг мөн бүрдүүлсэн байна. "Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, халдварын тархалт хурдацтайгаар нэмэгдэж байгаа энэ үед бид харилцагчид болон ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, онцгойлон үзэх нь зайлшгүй юм" хэмээн Jaguar-ын Монгол дахь төлөөлөгчид онцлон хэлсэн юм.

Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 1)
Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 2)

Харин бид уншигчдадаа зориулан Jaguar-ын үзэсгэлэнгийн танхимыг зорин 2021 оны Facelifted F-Pace автомашиныг илүү ойроос, дижитал хэлбэрээр дэлгэрэнгүй танилцуулж байна.


F-Pace загвар анх дэлхийн зах зээлд нэвтэрснээс хойш өдгөө яг таван жил өнгөрчээ. Энэ нь багагүй хугацаа хэдий ч Jaguar өөрийн анхны SUV автомашиныг шинэчлэхдээ нэлээд нухацтай хандан хичээл зүтгэл гаргасан нь энэ юм.


Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 3)

Экстерьер дизайны дизайны шинэчлэлтийн хувьд нүүрний сеткаг тугалгаар бүрж давхар "J" үсгийн хэлбэртэй их гэрлийг өндөр чанарын LED гэрлээр тоноглон илүү нарийссан дизайнтай болгосон байна. Мөн F-Pace-ийн хүчтэй, хурдтай шинж чанарыг хормой хэсэг рүүгээ нарийссан дээврээр илтгэсэн бөгөөд арын хэсгийг илүү өргөн болгосноор автомашины спортлог шинж чанарыг илүү тодотгож өгчээ. Түүнчлэн тоормозны гэрлийг мөн л LED гэрлээр тоноглож хэвтээ хэлбэрийн 3D линзийг оруулсан ба дугуй, янданг тус тус шинэчилсэн байна.


Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 4)
Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 5)
Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 6)

Харин интерьерийн шинэчлэлт дээр Jaguar бүр ч их ач холбогдол өгч, нилээдгүй хугацааг зарцуулсан бөгөөд хэрэглэгчиддээ илүү тав тухтай, тансаг мэдрэмжийг өгөх үүднээс арьсан оруулга бүхий илүү нарийн хийцтэй хянах самбар, өмнөх загвараас илүү томсгосон дүрсний өндөр чанартай, мэдрэгчтэй дэлгэц, ашиглахад хялбар бөгөөд ухаалаг энтертаймент систем, гайхалтай дизайнтай жолооны хүрд, илүү их эд зүйлс хадгалах боломжтой нэмэлт орон зайнуудыг шийдэж өгчээ.


Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 7)
Монголын Jaguar шинэчлэгдсэн F-Pace автомашиныхаа “Чимээгүй Нээлт”-г хийлээ (фото 8)

2021 оны F-Pace автомашины техникийн үзүүлэлт болон технологийн шинэчлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх нийтлэлээс авна уу.

Jaguar F-Pace 2021 автомашины талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

Мөн Старчейз Автомотив Лимитд ХХК нь Jaguar брэндийн жижиг оврын компакт SUV загвар болох E-Pace-ыг Монголд авчирсан байна. Та Яармагт байрлах Jaguar, Land Rover брэндийн Үзэсгэлэнгийн танхимаар зочлон энэхүү 2 загвараар туршилтын жолоодлого хийх боломжтой юм.


Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 65/1, Улаанбаатар хот

Утас: 99118301, 99118375, 75753911

Facebook хуудас: Jaguar

www.jaguar.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх