Дизайнеруудын санаа: Номыг хэрхэн гоёмсогоор хадгалах вэ?
Номонд хайртай хүмүүст зориулав
Бельги дахь оффис. Дизайн студи: Studio Farris Architects
Шатыг номын тавиур болгон ашиглах нь маш түгээмэл арга юм. Бельгийн нэгэн оффист байгуулсан энэ тавиур яг л "Дженга" гэдэг тоглоом шиг харагдаж байна. Тэрхүү наадгайд тоглогчид уг тоглоомны сууринаас хавтангуудыг сугалж аван дээрээс нь өрдөг. Энэхүү хоёр давхар модон шат нь оффисын хэсэг болон хурлын танхимыг нэгтгэж байгаа юм. Шатанд номын тавиурыг ч мөн багтаажээ.
Хятад улсын "Home Café". Дизайн студи: Penda
Хятадын Penda дизайн студи номыг модон хайрцаг болон метал тавиуранд хадгалахыг санал болгосон байна. Эдгээр хайрцгуудад ном, ургамал болон бусад жижиг эдлэлийг тавьж болно. Та Бээжин хотод байрлах энэхүү ресторанаас санаа авч, гэрээ тохижуулж болох юм шүү.
Испани дахь орон сууц. Дизайн студи: Buj+Colón Arquitectos
Нимгэн хавтан ашиглан шатыг номын тавиур ба хувцасны шүүгээ болгох бас нэгэн санааг санал болгоё. Шатан дээр суугаад Г.Аюурзаны "Судасны чимээ" зохиолыг эсвэл шинэхэн сэтгүүл уншиж болно шүү. Мөн одоо таны хүүхдүүд хаана нуугдаж байгааг олоход амархан боллоо!
Лондон. Дизайн студи: Raw Edges
Их Британийн дизайнерууд номын тавиурын оронд нэхмэлийн суурь машины бүтцийг ашиглажээ. Энэ санааг хэрэгжүүлэхийн тулд номыг улаан нэхмэлийн утаснаас зүүж тогтоох хэрэгтэй.
Лондон дахь орон сууц. Дизайн студи: Tamir Addadi Architecture
Шатыг хэрхэн хамгийн гоёмсог номын тавиур болгох бас нэгэн аргыг танилцуулж байна. Шатны хашлага дээр номуудыг өрснөөр тэд маш цэмцгэр, цэгцтэй харагдана.