Хайх

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр

Тун өвөрмөц дизайны шийдэл

Text: Buro.Mongolia


Нью-Йорк хотын Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн дэлгүүр дотоод засалдаа шинэчлэл хийлээ. Тун өвөрмөц хийгээд сонирхолтой дизайны шийдэлтэй шинэ дэлгүүр лүү орохын тулд Тавдугаар өргөн чөлөөнд байрлах шоо хэлбэрийн шилэн "өрөөгөөр" дамжин доош буух шаардлагатай ба ингэснээр газар дор байрлах Apple-ийн дэлгүүрээр зочлох боломжтой билээ.

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 1)

2017 оноос хойш түр хаалгаа бариад байсан дэлгүүрийн шинэ дотоод засал нь өмнөх дизайнтай харьцуулбал илүү цэлгэр, гэгээтэй болсон ба үйлчлүүлэхэд илүү тав тухтай байхыг Apple компани онцолсон юм. Түүнчлэн дэлгүүрийн тааз хэсэг буюу гаднах шилэн өрөөг тойруулан "Skylenses" хэмээх толины тусгал бүхий баримлууд байрлуулсан ба дэлгүүрийн дотор талаас "Skylense"-ээр тэнгэр бүхэлдээ харагдах бол гадна талд тэнгэрийн хаяа ойж харагдах болно. Шинэ дэлгүүрийн дизайны шийдлийг Жони Айв тэргүүтэй Apple компанийн дизайны баг Foster + Partners архитектур дизайны компанитай хамтран гаргажээ. Ингээд шинэ Apple-ийн дэлгүүртэй танилцана уу.

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 2)

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 3)

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 4)

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 5)

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 6)

Дотроос нь харцгаая: Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх Apple-ийн шинэ дэлгүүр (фото 7)

цааш үзэх