Хайх

Версалийн ордонд зочид буудал нээгдэнэ

Версалийн ордонд зочид буудал нээгдэнэ

Түүх дагалдсан үйлчилгээ

Text: Buro.Mongolia


Өрөөнийхөө цонхыг нээгээд л Франц хаадын ордон, иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг та харж байна гэж төсөөлөөд үз дээ. Энэ мөрөөдлийг одоо зочид буудлын оператор AccorHotels бодит зүйл болгоход бэлэн байна

Уран барилгын түүхэн дурсгалт цогцолборын санхүүжүүлэлтийг Франц улс хасахаар шийдсэн учраас Версалийн ордны захиргаа XVII зууны гурван байранд зочид буудал байгуулах төслийн уралдаан зарлаад байна. Тэд зочид буудлын үйлчилгээнээс олох мөнгөөр улсаас хассан санхүүжилтийг нөхнө гэж тэд тооцоолжээ.

Төслийн уралдаан 9-р сарын 14 төгсөх бөгөөд ялагч нь буудлыг 60 жил эзэмших эрхтэй болно. Гэхдээ байрны засвар нь хөрөнгө оруулагчаас 4-7 сая евро шаардана. Одоогоор уг төсөлд оролцохоор зочид буудлын оператор AccorHotels саналаа гаргаад байгаа бөгөөд ирээдүйн буудалдаа Hotel de l'Orangerie гэсэн нэр өгөхөөр бэлтгэжээ.

Дашрамд дурдахад, зарим хэсгийг нь буудал болгож байгаа түүхэн дурсгалт уран барилгын анхных нь Версаль биш юм. Францын Луара голын хөндий дэх Шамборын шилтгээний хэд хэдэн байшинг жуулчдад долоо хоногийн хугацаанд 1500-1800 еврогоор  түрээслэх боломж нээсэн билээ.

цааш үзэх