Онцлох цуглуулга: Carolina Herrera брэндийн гэр ахуйн эдлэлүүд
Cabana интерьер дизайны сэтгүүлтэй хамтран гаргажээ
Carolina Herrera брэндийн бүтээлч захирал Уэс Гордон Cabana интерьер дизайны сэтгүүлийн ерөнхий редактор Мартина Мондадори Сартоготой хамтран шаазан эдлэл, ширээний бүтээлэг, шилэн хундага, амны алчуур зэргээс бүрдэх гал тогооны цуглуулга гаргажээ. Carolina Herrera x Cabana цуглуулгыг тэд Египет, Латин Америкийн орнууд руу хийсэн аяллаасаа бүтээлч сэдэл аван бүтээсэн ба шаазан эдлэлүүдийг урлахдаа изник хэмээх Туркийн керамик гар урлалын аргыг ашиглажээ.
Цуглуулга дахь ширээний бүтээлэг, таваг, хундага зэргийг ажиглавал өөр хоорондоо адилгүй бөгөөд дизайнер Уэс Гордон бүтээгдэхүүнүүдийг янз бүрийн газраас худалдан авсан мэт харагдахуйц байдлаар загварчилжээ. Ингэснээр цуглуулга дахь загваруудыг тусад нь хэрэглэх боломжтойг онцолсон юм.
Carolina Herrera x Cabana цуглуулгын гэр ахуйн эдлэлүүдийг брэндийн дэлгүүр болон Cabana сэтгүүлийн вебсайт дээрээс худалдаж авах боломжтой ба үнийн хувьд 132-720 еврогийн хооронд хэлбэлзэнэ.