Мөрөөдлийн зүйл: Off-White брэндийн шинэ гэр ахуйн цуглуулга
Минимал хэв маягтай гэр ахуйн эдлэлүүд
Off-White брэнд "HOME" хэмээн нэрлэгдсэн минимал хэв маягтай гэр ахуйн цуглуулга танилцууллаа. Энэхүү цуглуулга нь "CERAMICS", "BED" болон "BATH" гэх гурван хэсгээс бүрдэх ба "CERAMICS" хэсэгт шаазан эдлэлүүд багтсан бол "BED" хэсэгт ор, хөнжлийн даавуу, бүтээлэг харин "BATH" хэсэгт алчуур, халаат багтсан байна. Цуглуулга дахь загвар бүрт Off-White брэндийн сум хэлбэрийн лого, брэндийн илэрхийлэл болсон том үсгээр бичсэн үгс орсон нь цуглуулгыг бүхэлд нь маш өвөрмөц болгосон харагдлаа. Сонирхуулахад Off-White брэндийн бүтээлч захирал Виржил Абло өмнө нь IKEA брэндтэй хамтран хивс, сандал, шүүгээ зэргээс бүрдсэн цуглуулгыг танилцуулж байсан билээ. Шинээр гарч буй цуглуулга 95-365 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах болно.