Хайх

Mercedes-Benz компани шинэ дарвуулт онгоцоо танилцууллаа

Mercedes-Benz компани шинэ дарвуулт онгоцоо танилцууллаа

Arrow460-Granturismo

Text: Г.Тэмүүлэн


Анх 2012 онд Монакод болсон шоуны үеэр Mercedes-Benz компани дарвуулт онгоцны концепц загвараа танилцуулсан билээ. Тэгвэл дөрвөн жилийн дараа тэд өөрсдийн ажлын үр дүнг дэлхий нийтэд дэлгэж байна

Mercedes-Benz компани энэхүү шинэ бүтээлээ Silver Arrows Marine хэмээх дарвуулт онгоц үйлдвэрлэгч компанитай хамтарчээ. Silver Arrows Marine нь салбартаа шилдэг нь бөгөөд хамгийн сайн уран бүтээлчидтэй гэдгээрээ алдартай юм. Тэдний хамтын ажиллагааны үр дүнд Mercedes-Benz Arrow460-Granturismo гэх шинэхэн дарвуулт онгоц бүтсэн бөгөөд худалдаанд ердөө  арван ширхэг л гарах аж. Мөн энэхүү дарвуулт онгоцыг хүссэн хүн бүхэн худалдан авч чадахгүй гэнэ. Учир нь нэг улсад нэг л онгоц оногдоно гэж Mercedes Benz компанийн зүгээс мэдэгджээ. 

Харин техникийн үзүүлэлтийн хувьд урт нь 14 м байх бөгөөд тус бүр нь 480 морины хүчтэй хоёр дизель хөдөлгүүртэй бүтээгджээ. Энэ нь тус онгоцыг 40 зангилаа хурдаар тэнгисийн мандалд зорчих боломж олгож байгаа юм. Дотоод заслын хувьд Бразилын хамгийн шилдэг ширэн бүрээстэй ба гадна эвкалиптыг нь модоор тохижуулж өгчээ.

Энэхүү дарвуулт онгоцонд хувцасны болон ариун цэврийн өрөө, өндөр чанартай дууны систем, дарсны баар, мөсний бутлуур зэрэг тохилог, тухтай орчныг бүрдүүлэхэд хэрэгтэй бүх зүйлсийг багтаажээ. Mercedes-Benz Arrow460-Granturismo дарвуулт онгоц нь нийт арван хүний багтаамжтай бөгөөд ойролцоогоор 1,7 сая долларын үнэтэй худалдаанд гарах магадлалтай байна.

цааш үзэх