Хайх

Москва хотод Заха Хадидын төслөөр бүтээсэн технологийн хүрээлэн нээгдэнэ

Москва хотод Заха Хадидын төслөөр бүтээсэн технологийн хүрээлэн нээгдэнэ

Оросын цахиурын хөндий

Text: Buro.Mongolia


Зураг:

Заха Хадидын уран барилгын багийнхан хийсэн төслөөр Сколковод асар том технологийн хүрээлэн баригдах гэж байна. Харин уг төслийг Оросын Сбербанк захиалжээ

Энэхүү тендерт Zaha Hadid Architects компани ялсан нь тэд үүсгэн байгуулагчаа "явсны" дараа хийсэн анхны ялалт боллоо. Гэвч уг төслийг хийхэд Заха Хадид гар бие оролцож байжээ.

Нийт 130,000 м2 талбайтай уг байгууламжид IT болон биохимийн лаборатори багтах юм. Мөн цөмийн, эрчим хүчний болон сансрын судалгааны боловсруулалт хийх байр хүртэл баригдах гэнэ. Гэхдээ энэхүү байгууламж нь зөвхөн ажлын байр биш юм. Тус барилгад амралтын болон уран бүтээлийн бүс бий болгох тул мэргэжилтнүүд эндээ амьдарч ч болно.

Тендерийн ялагчийг дөрөвдүгээр сарын 20-нд зарласан бөгөөд Zaha Hadid Architects компани Foster + Partners, Fuksas зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ялж тус төслийг гүйцэтгэхээр болжээ. Үүнээс гадна тэмцээний ялагчийг тодруулахдаа Сколково шинэчлэлийн төвийн ажилтнуудын үзэл бодлыг харгалзан үзсэн байна.

Москва хотод Заха Хадидын төслөөр бүтээсэн технологийн хүрээлэн нээгдэнэ (фото 1)Москва хотод Заха Хадидын төслөөр бүтээсэн технологийн хүрээлэн нээгдэнэ (фото 2)

цааш үзэх