Хайх

Намрын тренд: Орчин үеийн сонгодог загварын тавилга

Намрын тренд: Орчин үеийн сонгодог загварын тавилга

Modern Classic

Text: Buro.Mongolia


Зураг:

Crate and Barrel брэндийн тавилга ба аксесуарууд нь энгийн ба төгс байдлаараа биднийг байлдан дагууллаа. Тэд минималист ба авангард интерьерт аль, алинд нь гайхалтай сайн зохицож чадаж байна

Орчин үеийн сонгодог загварын гол зүйл нь эрс тэс байдал ба үүнийг хооронд нь хослуулах юм. Тэгэхдээ энэ нь зөвхөн сонгодог ба орчин үеийн стилийг хооронд нь холино гэсэн үг биш. Энд уран сэтгэмжээ ашиглах талбар илүү их бий. "Modern Classic" загвар нь дизайны олон төрлийн хэв маягийг нэгтгэн жинхэнэ "алт" болгон хувиргах чадвартай.

Хэрэв таны хувьд интерьер дизайн цоо шинэ зүйл бол сонгодог ба орчин үеийн хэв маягийг ашиглан "туршилт" хийж болох юм. Үүний тулд Crate and Barrel брэндийн намрын шинэ цуглуулгаас санаа авахыг зөвлөж байна. Энэхүү цуглуулгад орсон эд зүйлс бүр намрын тренд болж байгаа тул сайн хараад аваарай.

Улирлын өнгө

Хөх өнгө бол аз, тэнгэр, мөнх байдал, нэр алдар ба сайхан сэтгэлийг бэлгэддэг. Энэ улирлын интерьер дизайны чиг хандлагад хөх өнгө голчилж байгаа. Орон зайг нэгдмэл болгох тал дээр хөх өнгөнд ямар ч хязгаар үгүй. Тухайлбал, хөх өнгө дангаараа эсвэл бараан модон эд зүйлстэй нэгдэж орон зайг яг л соронзон мэт өвөрмөц уур амьсгалтай болгодог. Харин цайвар шаргал, крем зэрэг саармаг өнгөтэй хослон интерьерт хөнгөн байдлыг бий болгоно.

Улирлын концепц

Амьдрах орчны интерьерийн зохион байгуулалтад задгай төлөвлөлт илүү давамгайлж байгаа. Зочны өрөө, гал тогоо ба хоолны өрөөг нэгтгэснээр олон талын зориулалттай орон зайг бий болгоно. Энэ тохиолдолд зөв тавилга сонгох нь хамгийн чухал. Ялангуяа өргөн буйдан, багтаамжтай шүүгээ, гал тогооны тек, олон хүн суух зориулалттай ширээ бүр ч их хэрэг болно. Мөн энэхүү концепцид гал тогоо нь амьдрах орон зайн нэг хэсэг болж өгдөг тул ерөнхий стилийг хадгалахын тулд гал тогооны хэрэгсэл, аяга таваг ба тавилгыг зөв сонгох хэрэгтэй.

Улирлын хослол

Өмнө нь "Modern Classic" хэв маягийг ихэвчлэн хүйтэн хөндий байдалтай холбож байсан бол одоо дулаан, байгалийн өнгө, бүтцийн хослол болон солигдож байна. Энэ улирал мод ба цагаан өнгөний хослол маш их дэлгэрч байгаа. Учир нь тэд орон зайг илүү цэвэр, шинэлэг харагдуулж, дулаан уур амьсгалтай болгодог. Харин өнгөний хувьд зөвхөн цав цагаан ч биш, сүүн крем, цайвар шаргал, зааны ясан өнгө, боловсруулаагүй маалингын өнгийг царс, агч, хуайс ба манго зэрэг олон төрлийн модтой хослуулахыг зөвлөж байна.

Улирлын үдэшлэг

Коктейль үдэшлэгийг бид ойр дотныхоо хүмүүстэй гэртээ зохион байгуулж болно. Харин сав суулга нь аль болох хэрэглэхэд тухтай ба үзэмжтэй байх хэрэгтэй. Лондонгийн дизайнер Аарон Пробины бүтээсэн Orb цуглуулга нь XX зууны дунд үеийн үйлдвэрлэлийн дизайнаас санаа авчээ. Энэхүү цуглуулгын гол элемент нь зэс ба ган юм. Crate and Barrel брэнд Orb ба Copper цуглуулгыг хослуулан хэрэглэхийг санал болгож байна. Харин уух зүйлсийг Beck цуглуулгын металл ба модон эдлэлээр хийсэн тавиурууд дээр тавьсанаар зочдын анхааралд өртөхгүй өнгөрнө гэж байхгүй. Намрын цуглуулгад минималист хэв маяг ба ган эдлэлд дуртай хүмүүст Easton ба Carter иж бүрдэл илүү таалагдах болно.

цааш үзэх