Нэгдэл: Баар, усан сан, галерей бүхий Бразилийн задгай вилла
Нэг шилэнд
Casa Cor вилла нь Бразилийн Белу-Оризонтид үдшийг өнгөрөөх бас нэгэн сонирхолтой санаа болжээ. Өмнө нь хийгдсэн төсөл дээр сайн зохион байгуулалтаар баар, усан сан болон тагтыг нэмсэн байна. Уран барилгач Педро Лазарогийн бүтээл Casa Cor нь хүрээлэн буй орчныхоо өнгө үзэмжид нийцэж, бүх л эргэн тойрныг тольдох боломжтой баригджээ. Чингэхдээ виллад олон тооны шил болон гэрэл байрлуулж, сонирхолтой орон зай бий болгосон.
BCMF and MACH компанийн уран барилгачдаар бүтээгдсэн энэхүү "Нэгт гурав" төсөлд баарыг хөндлөн маягаар шийдэж өгсөн байна. Ингэснээр усан сан болон тагтны доор том орон зайг чөлөөлж чадсан ба Бразилийн ер бусын гайхалтай байгалийн төрх шууд харагдана.
Архитекторууд орчин үеийн шийдэл гаргаж баарны дээврийг ер бусын байдлаар шийдсэнийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Хурц өнцөгт том цонx бүхий хавтангуудаар энэ бүхнийг хийсэн нь зөөлөн таатай гэрэл нэвтрүүлэх нөлөөтэй болжээ.