Хар тамхины хаан Пабло Эскобарын харш зочид буудал болон хувирчээ
Мексикийн Тулум хотод байрлах урлагийн зочид буудал
Хар тамхины хаан гэгддэг Пабло Эскобарын эзэмшилд байсан "Casa Malca" харшийг Нью-Йоркийн урлагийн бүтээл цуглуулагч Лио Малка зочид буудал болгон хувиргасан байна. Тэр ч бүү хэл Мексикийн Тулум хотод байрлах энэхүү харш нь зүгээр ч нэг зочид буудал биш, харин орчин үеийн урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулсан, урлаг сонирхогчдын мөрөөдлийн газар болжээ.
Жан-Мишель Баскин, Жеймс Турнелл болон бусад суут уран бүтээлчдийн алдарт бүтээлүүдийг уг зочид буудлаас олж харах боломжтой. Зочид буудлын хамт олон дээрх уран бүтээлүүдийн байрлалыг үргэлж сольдог бөгөөд ингэснээр хүрэлцэн ирсэн зочдод музейд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүйг зорьдог аж. Тэд урлагийн бүтээлийг зочдын амьдралын нэгэн хэсэг болгож, тав тухтай уур амьсгал бүрдүүлэхийг хүсдэг байна.
Өмнө нь Пабло Эскобарын харш нийт есөн өрөөтэй байсан бол сэргээн засвар хийсний дараа 35 өрөөтэй болсон байна. Лио Малка мөн Casa Malca зочид буудалд ресторан, баар ба усан бассейн нэмж барьсан байгаа. Casa Malca зочид буудал нэг хоногийн 500 доллараар үнэлэгджээ.