Pendа архитектурын студи Бээжин хот дахь “Олимпийн гүүр” төслөө танилцууллаа
Олимпийн цагариг
Бээжин хотод 2022 оны өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдана. Гэхдээ одооноос эхлэн Хятадад маш том далайцтай бэлтгэл ажил явагдаж байгаа юм байна. Үүнд хуучин спортын байгууламжуудыг сэргээн босгох ба шинэ барилга барих зэрэг олон төслүүд багтаж байгаа. Тэгвэл Penda архитектурын студи "Олимпийн гүүр" гэдэг нэртэй футурист төслийг танилцуулсан бөгөөд энэхүү гүүр нь Бээжин хотын төв хэсгийг Чжанцякоу дүүрэгтэй холбох юм. Учир нь энд Олимпийн наадмын ихэнхи тэмцээнүүд явагдах аж.
Зохион бүтээгчдийн хэлж буйгаар бол энэхүү мушгиа хэлбэрийн байгууламж нь уулархаг Хятадын байгальтай гайхалтай сайн зохицох төдийгүй маш бага материал ашиглаж бүтээх боломжтой төсөл болсон гэнэ. Тэд мөн нэмж хэлэхдээ "Олимпийн гүүрийг бүтээхэд цагариг ашигласан нь мэдээж санамсаргүй тохиолдол биш. Үүнийг хэн ч харсан Олимпийн бэлгэдэл байгаа гэдгийг бид харуулахыг зорьсон" гэжээ.