Хайх

Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина

Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина

Хөл бөмбөгийн

Text: Buro.Mongolia


Их Британийн Forest Green Rovers хөл бөмбөгийн клуб 5000 хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно

Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг холоос харахад яг л далайн давалгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд барилгыг бүхэлд нь модоор хийхээр төлөвлөжээ. Английн Глостершир мужийн Нэйлсворт хотын Forest Green Rovers клуб зөвхөн хөл бөмбөгийн амжилтаараа төдийгүй экологи руу чиглэсэн олон хөтөлбөрөөрөө алдартай. Тухайлбал 2015 онд клубын гишүүд өөрсдийгөө дэлхийн анхны цагаан хоолт хөл бөмбөгийн багаар нэрлэсэн байгаа.

Энэхүү шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихад байгаль орчинд хамгийн ээлтэй материалуудыг ашиглах бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг байхаар шийдсэн байна. Архитектур дизайны хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн аль ч суудлаас хөл бөмбөгийн талбай маш сайн харагдахуйц зохион байгуулжээ. Мөн тус мужийн зүгээс цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд дархан цаазат газар байгуулахаар шийдвэрлэжээ. 

Энэхүү төслийн шалгаруулалтанд Америк ба Европын 50 гаруй компани өрсөлдсөнөөс Zaha Hadid Architects шалгарч төслийг гүйцэтгэхээр болсон байна.

Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина (фото 1)Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина (фото 2)Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина (фото 3)Zaha Hadid Architects дэлхийн анхны модоор хийсэн цэнгэлдэх хүрээлэн барина (фото 4)

цааш үзэх