
Заха Хадидын дизайн студи шинэ гэр ахуйн цуглуулга гаргалаа
Collection-2016
Хэдийгээр домогт архитектор Заха Хадид таалал төгссөн ч түүний төслөөр олон барилгуудыг дэлхий даяар үргэлжлүүлэн барьсаар л байгаа. Тэгвэл одоо түүний нэрийн интерьерийн эд зүйлсийн цуглуулгыг танилцуулж байна
Zaha Hadid Architects дизайн студи Collection-2016 нэртэй гэр ахуйн эдлэлийн шинэ цуглуулгыг танилцуулжээ. Энэхүү цуглуулгад ваар, лааны тавиур, лаа, хундага, кофены ба тавагны иж бүрдэл орсон байна. Collection-2016 цуглуулгын бүх эд зүйлсийг шинэ технологи ба материалаар Европ мастерууд урлажээ. Жишээ нь нэг эдлэлд хатуу англи шаазан ба акрилын давирхайтай керамик хосолсон байгаа юм.