Хайх

Долоо хоногийн детокс төлөвлөгөө: Хэрхэн бие организмаа цэвэрлэх вэ?

Долоо хоногийн детокс төлөвлөгөө: Хэрхэн бие организмаа цэвэрлэх вэ?

“Шинэ он, шинэ зорилго”

Text: Buro.Mongolia


Зураг:

Юуны өмнө детокс нь жин хасахтай ямар ч холбоогүй гэдгийг санах хэрэгтэй. Харин детокс нь элэг, бөөр, ходоод зэрэг бие организмыг цэвэршүүлж, эд эрхтэнүүдийн ачааллыг багасгах үндсэн зорилготой юм. Долоо хоногийн хугацаанд детокс хийхийн тулд эхлээд согтууруулах ундаа, сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, зөгийн бал болон бусад чихэр орлуулагч бүтээгдэхүүнүүд, кофе, үр тариа, хатаасан жимсийг цэснээсээ хасах хэрэгтэй.

Өдөр тутмын хооллолтондоо шинэхэн жимс, ногоо, загас, тахианы мах (долоо хоногт хоёроос дээшгүй), олив ба наргил модны самрын тос, самар, хулуу ба гүнжидийн үр, цагаан ба ногоон цай, 1-3 литр ус хэрэглэж байх нь зүйтэй. Мөн түүнчлэн цитрусын төрлийн жимс, өвс ургамал, куркума, сармис, мушгиа замаг, хлорелла зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ.

Долоо хоногийн детокс төлөвлөгөө: Хэрхэн бие организмаа цэвэрлэх вэ? (фото 1)

Нимбэгтэй ус

Өглөө бүрийг нимбэгтэй уснаас эхлүүлэх нь маш их эрч хүчийг өгөх болно. Ингэснээр та хоол боловсруулах системээ ачаалалд "бэлдэж", элэгний үйл ажиллагааг идэвхжүүлснээр хорт бодисыг гадагшлуулна. Мөн нимбэгтэй ус нь цөсний шүүрлийг нэмэгдүүлдэг байна.

Биеийн хөдөлгөөн

Детокс хийх үед биеийн тамираар хичээллэж, хөдөлгөөнтэй байвал илүү үр дүнтэй байна. Гэхдээ өдөр бүр биеэ нэг цагийн турш хэт ядраалгүй, өөрт тухтай байдлаар ачааллуулах хэрэгтэй. Жишээ нь эрч хүчтэй гүйлт, сунгалтын дасгал, алхалт, бокс, бикрам йогоор хичээллэж болно. Эдгээр дасгалууд нь цусны эргэлтийг сайжруулж, дархлааны системийн эсүүдийг идэвхжүүлснээр хорт бодис биеэс гадагшилна. Ялангуяа детокс хийж буй өдрүүдэд хэвлийгээрээ амьсгалахад анхаарлаа хандуулаарай. Үүний тулд 5-10 минутын турш дөрвөн удаа богино амьсгаа авч, дөрвөн удаа амьсгалаа хурдан гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь амьсгалаа хамраараа авч, амаараа гаргах ёстой гэдгийг анхаараарай.

Долоо хоногийн детокс төлөвлөгөө: Хэрхэн бие организмаа цэвэрлэх вэ? (фото 2)

Илүүдэл шингэн гадагшлуулдаг цай

Детокс хийх долоо хоногийн явцад маш их шингэн зүйл уух шаардлагатай байдаг. Ус болон илүүдэл шингэн гадагшлуулдаг ургамлын гаралтай цайнуудыг (шээс хөөдөг) ууж заншаарай. Эдгээр шингэн зүйлс нь хүний биеийн тунгалгын системийг түргэсгэж, бөөрийг цэвэрлэнэ. Тэр тусмаа гаа, балжингарав цэцэг, долоогоно, халгай, алтан цэгцүүхэй, далдуу мод, аньс зэрэг ургамлууд нь идэвхжүүлэх үйлчилгээг үзүүлдэг.

Амны хөндийг тосоор зайлах

Энэхүү зөвлөгөө нь шинэ нээлт биш боловч шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Амны хөндийг наргил модны самрын тосоор зайлах нь яг л хлоргексидинтэй ижил үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл амны хөндийн нянг устгадаг давуу талтай.

Детокс ваннд орох

Эфирийн тос, сода ба давстай ваннд хэвтэх нь маш сайн алжаал тайлаад зогсохгүй, булчингийн өвчинг намдааж, хаван буулгаж, хорт бодисыг гадагшлуулах сайхан арга юм. Үүний тулд магнигаар баялаг, английн Эпсома давс эсвэл дотроо 84 микро элемент агуулдаг гималайн ягаан давсыг сонгож болно. Ийм төрлийн ваннд долоо хоногт хэд, хэдэн удаа орох боломжтой.

Долоо хоногийн детокс төлөвлөгөө: Хэрхэн бие организмаа цэвэрлэх вэ? (фото 3)

Саун, хаммам болон бусад ууран эмчилгээ

Ууранд орох нь яг л ваннтай ижил үйлчилгээ үзүүлнэ. Саунд сууснаар арьсны нүх сүв нээгдэж, хөлстэй хамт биед хуримтлагдсан хорт бодис гадагшилдаг. Үйл явцыг бүр төгс болгохын тулд биеэ скрабаар үрж, хуурай сойзоор иллэг хийхийг бид зөвлөж байна.

Гоо сайхны ажилбарууд

Хаван буулгаж, тунгалгын системийн үйл ажиллагааг сайжруулахад төрөл бүрийн иллэг, LPG төхөөрөмж, хүчил төрөгчийн, цахилгаан ба бусад эмчилгээнүүд хамгийн үр дүнтэй байдаг. Эдгээр аргачлалууд нь цусны эргэлтийг түргэсгэж, зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.

цааш үзэх