Хайх

Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид

Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид

Кутюр загварын долоо хоног

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Парис хотод Chanel загварын ордны кутюр загварын шоу болж өнгөрсөн. Загварын тайзыг толин хавтангууд бүрхэж байсан бөгөөд интерьерийг ч толиор чимэглэсэн байлаа. Тиймээс хүрэлцэн ирсэн зочид толины тусгалд харагдаж, загварын шоуны нэг хэсэг болсон юм.

Chanel брэнд загварын шоундаа Кендалл Женнер, Белла Хадид зэрэг өнөө цагийн хамгийн алдартай загвар өмсөгчдийг урьсан байна. Харин 17 настай Chanel брэндийн төлөөлөгч Лили-Роуз Депп загварын шоуг хааж, Карл Лагерфельдын хамтаар тайзан дээр алхлаа.

Загварын шоунд францын жүжигчин, Лили-Роуз Деппийн ээж Ванесса Паради, Анна Винтур, жүжигчин Ольга Куриленко, францын жүжигчин Элисон Паради, Сигрид Буази, жүжигчин Йохана Вокалек, загвар өмсөгч, дизайнер Инес де ля Фрессанж, Элли Бамбер, өмнөд солонгосын дуучин G-Dragon, жүжигчин Альма Ходоровски, францын жүжигчин, дуучин Сесиль Кассель (Венсан Касселийн дүү), америкийн жүжигчин Люси Бойнтон, Селин Саллет, Анна Муглалис нар хүрэлцэн иржээ.

Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 1)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 2)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 3)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 4)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 5)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 6)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 7)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 8)Chanel Couture хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 9)

 

 

цааш үзэх