Chanel Haute Couture загварын шоуны зочид
Уиллоу Смит, Жессика Честейн болон бусад
Өчигдөр Парис хотод Chanel загварын ордон кутюр цуглуулгаа танилцуулсан. Тэгвэл энэхүү загварын шоунд хэн, хэн ирснийг хамтдаа сонирхоё
Хамгийн түрүүнд Гран Пале ордонд Chanel Haute Couture загварын шоуг үзэхээр Уиллоу Смит хүрэлцэн ирсэн байлаа. Саяхан тус брэндийн элч болсон тэрээр өөрийн аав болох Уилл Смитийн хамтаар иржээ. Тэднээс гадна, загварын шоуны эхний эгнээнд жүжигчин Жессика Честейн, Мирослава Дума, Сьюзи Менкес, Одри Марней ба бусад олон алдартнууд харагдлаа.