Хайх

Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид

Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид

Нууцлаг ба чөлөөтэй

Text: Ж.Чинбат


Нууцлаг, ер бусын, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах эмэгтэйчүүдэд зориулсан намар-өвөл 2016-2017 цуглуулгаа танилцуулахаар Гоёо брэндийн хамт олон загварын шоугаа АСЕМ вилла хотхоны Club House-д зохион байгууллаа

Орчин үед ноолууран хувцас зөвхөн тансаг гэдэг имиджээс илүү эрх чөлөөтэй, спорт хэв маягтай болж байгааг Гоёо брэнд өөрсдийн минимал төрхтэй цуглуулгаараа дахин нэг удаа батлалаа. Гоёо брэндийн намар-өвөл 2016-2017 загварын шоу АСЕМ вилла хотхоны Club house төвд болсон бөгөөд загвар болон хэвлэл мэдээллийнхэн, олны танил эрхмүүдээс бүрдсэн зочид иржээ.

Гоёо брэндийн дизайнер Л.Амаржаргал, А.Энхцацрал болон итали дизайнер Жиоржио Спина нар энэ удаад маш өвөрмөц, нууцлаг уур амьсгалтай загварууд бидэнд санал болгожээ.

Тэд байгалийн мод, чулуунаас бүтээлч урмаа авч, ноолууран хувцсыг тэгш бус хэмтэй эсгүүрээр урлаж, мод чулуун дээрх хээ угалз, навчсын дүрс, сүлжмэл цацаг зэргээр баяжуулж өгчээ. Дизайнерууд нийт 100 гаруй загвар бүтээсэн ба тайзан дээр 80 загвар толилуулсан юм. Загварын шоуг топ модель Э.Одгэрэл нээсэн бөгөөд House Party хамтлаг DJ Амитай хамтарч эрч хүчээр дүүрэн, тун мэдрэмжтэй блюз рок урсгалын амьд тоглолт хийсэн нь танилцуулгыг улам нэгдмэл болгож байлаа.

Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 1)

Шинэ улирлын загварын шоуг үзэхээр Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, Baigali house-ын үүсгэн байгуулагч О.Байгаль, Ч.Мичидмаа, дизайнер Б.Номунгэрэл, Ч.Мишээл, Ч.Нямханд, дуучин Ука, хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин А.Баярцэцэг болон Э.Мөнгөнцэцэг, Н.Цэлмүүн зэрэг хүмүүс ирсэн байлаа.

Тоймлоод хэлбэл энэ удаагийн загварын шоу бүх хүлээлтийг давсан, олон улсын стандартад нийцэхүйц болж өнгөрлөө.

 

Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 2)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 3)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 4)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 5)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 6)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 7)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 8)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 9)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 10)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 11)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 12)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 13)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 14)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 15)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 16)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 17)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 18)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 19)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 20)Гоёо намар-өвөл 2016/2017 загварын шоуны зочид (фото 21)

цааш үзэх