Кайа Гербер Marc Jacobs Daisy сүрчгийн танилцуулга дээр
Мөн бусад алдартай шинэ мянганыхан
Marc Jacobs Daisy сүрчгийн арван жилийн ойн баяр 2017 онд тохиож байна. Энэ жил тус сүрчгийн нүүр царайгаар супер модель Синди Кроуфордын 15 настай охин Кайа Гербер тодорсон юм. Marc Jacobs брэнд Daisy сүрчгийн шинэ сурталчилгаанд зориулж Беверли Хиллз дүүрэгт танилцуулгын арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээн дээр Кайа Герберийн ах Пресли Гербер, загвар өмсөгч Салем Митчелл, бүжигчин Мэдди Зигглер гэх зэрэг Instagram-ын одууд ба олны танил шинэ мянганыхан хүрэлцэн иржээ. Харин Кайа арга хэмжээний үеэр зочдыг хүлээн авч, брэндийн Instagram хуудаст шууд дамжуулалт хийж байсан юм.