âme concept store 5 нас хүрлээ
Халуун баяр хүргэе
Тансаг зэрэглэлийн брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр, multi-brand стратегийн дагуу анх нэвтрүүлж, дотоодын загварын зах зээлд цоо шинэ өнгө төрх, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж чадсан âme concept store таван жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine гэх таван үндсэн брэндээр анх гараагаа эхэлж байсан тэд өдгөө Dolce & Gabbana, Devialet, Clive Christian, Loewe, Moncler брэндүүдийг эгнээндээ нэгтгэж цар хүрээгээ улам тэлсээр байна.
Сoncept store-ын бусад дэлгүүрээс ялгагдах хамгийн том давуу тал нь загварын мэргэжилтнүүдээр нарийвчлан шилэгдсэн, брэндүүдийн шинэ цуглуулга дахь онцгой, ховор бүтээлүүд байдагт оршдог. Тиймдээ ч âme concept store улирал бүр тансаг зэрэглэлийн брэндүүдийн шинэ бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр авчирч, монголын үйлчлүүлэгчдэд Европ дахь бодит үнээр худалдан авалт хийх боломжийг олгосоор ирсэн билээ.
Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Шангри-Ла моллын нэг давхарт байрлах Brussels Belgian Beer Café-н задгай талбайд тэдний таван жилийн ойн баяр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Амьд байгалийг санагдуулам олон төрлийн ногоон ургамлуудаар арга хэмжээний орчныг бүрдүүлсэн нь зочдод байгалийн гоо үзэсгэлэнг мэдрүүлэхээс гадна тансаг зэрэглэлийн брэндүүд байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг чухалчлах болсныг илэрхийлж байсан юм. Мөн түүнчлэн Premier Food & Beverage компани дэлхийн 40 гаруй улсад салбартай Францын алдарт PAUL бэйкериг Монголд албан ёсны эрхтэй нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд зочдод зориулсан таван төрлийн сет бүхий үдшийн амтат зоогийг PAUL бэйкеригийн ахлах тогооч А.Болдбаатар хийж гүйцэтгэсэн байлаа. Мэдээж энэ үдшийг жазз хөгжмийн уянгалаг аяз, сонирхолтой Dj сетүүд, уригдан ирсэн хүндэт зочдын халуун дулаан уур амьсгалгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд тэд зөвхөн шоппинг хийх соёлыг түгээж, мэргэжлийн түвшний үйлчилгээг санал болгоод зогсохгүй монголын загварын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг ямагт чухалчилсаар иржээ. Жишээлбэл, хэдхэн сарын өмнө “Хасын Хүлэгүүд” сагсан бөмбөгийн багтай хамтарч сурталчилгааны зураг авалт хийсэн нь спорт болон загварын ертөнцийн уялдаа холбоог нэмэгдүүлж, цаашид өргөжин хөгжих эхлэлийг тавьсан үйл явдал байв. Мөн түүнчлэн Project Runway, The маяг зэрэг загварын төслүүдтэй хамтарч ажилласан ба цаашдаа ч Монголдоо дэлхийн брэндүүдийг төлөөлж үүгээрээ загварын соёл, боловсролыг хөгжүүлэх алсын хараатай гэдгээ онцолсон юм.
âme concept store
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт
Утас: 7711-0050
Facebook: Ame Concept Store
Instagram: ame_concept_store
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт