Met Gala – 2016: Улаан хивсний зочид
Загвар ба технологи
Метрополитан музейд тавигдсан энэ жилийн үзэсгэлэн "Дэвшилтэт технологийн эрин үе ба загвар" сэдэв доор зохиогдож байгаа бөгөөд орчин үеийн технологи загварт хэрхэн нөлөөлж буйг харуулах юм. Met Gala үдэшлэгийн dress code нь үзэсгэлэнгийн сэдэв болон хувирсан тул арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид тун сонирхолтой төрх бүрдүүлсэн харагдана. Улаан хивс дээгүүр алхсан зочдын сонголт ирээдүйн загварын чиг хандлагыг тодорхойлж, загвар ба урлаг соёлын салбарт томоохон нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Энэ жилийн үдэшлэгийн хөтлѳгч дуучин Тейлор Свифт Louis Vuitton-ы бүтээлч захирал Николя Жескьерийн урласан төмөрлөг өнгөтэй богино даашинз өмссѳн нь, ирээдүй цагийн робот бүсгүй шиг харагдаж байлаа. Хүрэлцэн ирсэн зочдыг Тейлор Свифтээс гадна мөн үдэшлэгийн эзэгтэй Анна Винтур, Николя Жескьер, Их Британийн жүжигчин Идрис Эльба болон Apple компанийн ерөнхий дизайнер Жонатан Ив нар угтан авсан юм. Харин улаан хивс дээгүүр Мадонна, Ума Турман, Леди Гага, Сара Жессика Паркер, Мария Шарапова, Алисия Викандер, Рози Хантингтон-Уайтли, Синди Кроуфорд болон бусад олон алдартнууд алхлаа.