
Рио-де-Жанейрод болсон Louis Vuitton-ы аяллын цуглуулгын шоуны зочид
Алисия Викандер, Катрин Денев, Мирослава Дума болон бусад
Louis Vuitton шинэ аяллын цуглуулгаа танилцуулахаар уржигдар орой Бразилийн Рио-де-Жанейро хотод гайхамшигтай шоу зохион байгууллаа. Тэгвэл Никола Жескьерын шоуг үзэхээр ямар, ямар алдартнууд ирснийг хамтдаа харцгаая
Энэ удаад Никола Жескьер Louis Vuitton-ы аяллын цуглуулгыг Парис биш, алс холын Рио-де-Жанейрод аваачлаа. Тодруулбал, Рио хотын Орчин үеийн урлагийн музейн футурист загвартай барилгад Louis Vuitton-ы аяллын цуглуулгын загварын шоу амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн юм. Музейн барилгын загварыг архитектор Оскар Нимайер бүтээсэн бөгөөд яг л сансрын хөлгийг санагдуулна. Харин Louis Vuitton-ы аяллын цуглуулгыг үзэхээр Алисия Викандер, Алессандра Амброзио, Жейден Смит, Мирослава Дума болон бусад алдартнууд хүрэлцэн ирсэн байна.
Хэрэв уншигч та Cruise цуглуулгын дэлгэрэнгүй тоймыг уншихыг хүсвэл эндээс үзээрэй.