Синди Кроуфорд, Эмили Ратаковски нар Marc Jacobs-ын загварын шоунд хүрэлцэн ирлээ
Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр
2017 оны есдүгээр сарын 13-нд Парк-авеню дахь цэргийн агуулахад дизайнер Марк Жейкобсын хавар-зун 2018 улирлын загварын шоу зохион байгуулагдаж өнгөрлөө. Дизайнер загварын тайзан дээр газар шүргэсэн урттай, Фрида Калогийн стилийг санагдуулам хээтэй, шифон даашинзууд, металлик өнгөтэй тюрбан малгайнууд, том, том хээтэй сари танилцуулсан юм. Түүнчлэн тус цуглуулгад ажил хэрэгч хослолыг углааштай хослуулсан загварууд харагдлаа.
Дизайнер Марк Жейкобс энэхүү цуглуулгаа урлахдаа домогт Ив Сен-Лораны найз Лулу де ла Фалезаас урам зориг авсан гэнэ.
Marc Jacobs загварын ордны хавар-зун 2018 улирлын шинэ цуглуулгыг үзэхээр Синди Кроуфорд, Эмили Ратаковски, Раф Симонс, Ники Минаж болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.