Хайх

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ

Sisley Paris x BURO. өдрийн цай хэрхэн болж өнгөрсөн бэ?

Text: Ц.Намуун


Тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн санал болгодог Францын Sisley Paris болон BURO. хамтран цөөн тооны зочидтой өдрийн зоог барих арга хэмжээг саяхан зохион байгууллаа. Арга хэмжээнд BURO.-гийн хамт олон болон салбар салбарын олны танил бүсгүйчүүд уригдан ирж өдрийн зоог барин, урам зоригоор дүүрэн нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 21-р давхарт байрлах Horizon Club Lounge руу ороход саруулхан танхимын голд халуун орны амьд ургамал, цагаан сарнайгаар чимэглэсэн гоёмсог ширээ угтлаа. Цонхоор ээх нарны туяа, амьд цэцэгс, танхимд эгшиглэх намуухан аяс хоорондоо төгс уусаж, уур амьсгалыг улам бүр үзэсгэлэнтэй болгож байв. 

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 1)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 2)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 3)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 4)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 5)

Ширээн дээр Sisley Paris-ын зүгээс бэлдсэн бэлэг зочдыг хүлээж байсан бөгөөд зочид бэлгээ задлан хоорондоо яриа өрнүүлэх зуур зоог бэлэн боллоо. Бид өдрийн зоогийг ногооны салатаар эхлүүлсэн бол үндсэн хоолонд яргай загасны филле ба сүмстэй үхрийн махан стейк байсан юм. Мөн энэхүү арга хэмжээнд Sisley Paris брэндийн мэргэжилтэн Жизель Казахстан улсаас уригдан ирсэн бөгөөд зочдод брэндийн онцлог болон арьс арчилгааны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, мэргэжлийн зөвлөгөө өгсөн билээ.

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 6)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 7)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 8)
Sisley Paris брэндийн мэргэжилтэн Жизель

Ургамлын гайхамшгийг мэдрүүлэх Sisley Paris

1976 онд Францын нийслэл Парис хотноо үүсгэн байгуулагдсан Sisley Paris брэнд нь фито-косметлоги буюу зөвхөн ургамлын найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээрээ салбартаа анхдагч билээ. Sisley брэндийн үүсгэн байгуулагч Юбер д'Орнано алдартай үнэртэн бүтээгч бөгөөд залуу байхаасаа л гоо сайхны брэндтэй болох хүсэл мөрөөдөл тээсээр 50 насандаа эхнэр Изабель д’Орнанотой хамтран брэндээ байгуулжээ. Sisley-гийн судалгааны багт ургамал судлал, косметлоги, хими, биологи гээд салбар бүрийн эрдэмтэн судлаачид ажилладаг ба шинжлэх ухаан, технологийн дэвшил, ургамлын ашиг тусыг нэгтгэн арьсны асуудлыг цогцоор нь шийдэх дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг гарган авдаг байна. Ингэхдээ түүхий эдэд онцгой ач холбогдол өгч хамгийн эрүүл хөрсөнд, хамгийн зөв аргаар ургуулж тариалсан ургамлуудыг сонгодог ажээ. Арьс арчилгаа, биеийн арьс арчилгаанаас гадна үс арчилгаа, үнэртэн, нүүр будалтын бүтээгдэхүүн гээд эмэгтэй хүн бүрийн гоо сайхныг цогцлооход туслах бүхий л бүтээгдэхүүнийг Sisley Paris санал болгодог.

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 9)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 10)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 11)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 12)

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас улбаалан гоо сайхнаа хадгалж үлдэнэ гэдэг амаргүй асуудал болжээ. Стресс, нойргүйдэл, хэт их ачаалал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэн бидний арьс чийгээ алдаж, эсүүд гэмтсэнээр үр дүнд нь өнгөө алдах, хэт хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч, арьс залуу, толигор байдлаа алддаг. Харин ургамлаас гаргаж авсан идэвхтэй найрлага, уураг, амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг бүтээгдэхүүний тусламжтайгаар арьсны эд эсийг хормын зуур нөхөн төлжүүлж, арьсыг эрүүл, гэрэлтсэн, толигор болгох боломжтой болохыг хатагтай Жизель онцоллоо. Түүнчлэн бүтээгдэхүүн бүрийн найрлагад эфирийн тос ордог нь бүтээгдэхүүнийг хэрэглэхэд таатай мэдрэмж төрүүлэх анхилуун үнэр нэмэхээс гадна идэвхтэй найрлагуудыг арьсны гүнд хүрч үйлчлэхэд дэмжлэг үзүүлдэг аж.

Цаашлаад бид брэндийн нэрийн хуудас болсон үнэртнүүдтэй танилцсан бөгөөд үнэртэн бүр нь өөр өөр гэсэн өвөрмөц түүхтэй ажээ. Урлагийн бүтээл мэт харагдах шилэн бортогонууд, тэдгээр доторх үгээр илэрхийлэхийн аргагүй онцгой үнэртнүүдийг Юбер, Изабель д’Орнано нар өөрсдийн дурсамж, эргэн тойрноосоо бүтээлч сэдэл аван бүтээжээ. Бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээх энэхүү байдал нь Sisley Paris брэндийн үнэ цэнийг улам л мэдрүүлж байлаа. Ингээд арга хэмжээний зургуудаас хүргэж байна.

Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 13)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 14)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 15)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 16)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 17)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 18)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 19)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 20)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 21)
Sisley Paris - Францын гоо сайхны брэнд Монголд ирлээ (фото 22)

Хаяг: Beauty Success Mongolia, Сентрал тауэр, 2 давхар

Утас: 88105335

Facebook: Beauty Success Mongolia

Instagram: @beautysuccessmongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх