Хайх

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид

Улаан хивс

Text: Б.Амина


Зураг: GettyImages

Венецийн Лидо аралд 72 дах удаагийн олон улсын кино наадам эхэллээ. Дэлхийн анхны кино наадамд энэ жил ямар онцгой содон зүйлс байна вэ

Венeцийн кино наадамд оролцсон кинонууд дэлхийд хит болдог уламжлалтай. Оскарын шагналт Birdman, Gravity зэрэг кинонууд Итaлид нээлтээ хийж амжилтын гараагаа эхлүүлсэн жишээнээс харахад энд өөр нэг онцгой увидас байх шиг ээ. Энэ жилийн наадам Исландын найруулагч Бальтасар Кормакурагийн "Эверест" гэх бодит амьдрааас сэдэвлэсэн киноны нээлтээр эхэлсэн байна. Тус кинонд 1996 онд дэлхийн хамгийн өндөр оргилийг зорьсон ч аймшигт шуурганд өртдөг хоёр судлаачийн тухай гардаг юм.

Венецийн кино наадмын гол од бол яах аргагүй Жонни Депп байлаа. Жонни Депп, Бенедикт Камбербэтч болон Дакота Жонсон нар найруулагч Скотт Куперийн "Black Mass" гэх гэмт хэргийн тухай киног төлөөлж ирсэн. Наадмын хамгийн их хүлээлт үүсгэж буй киноны нээлтэд Дрейк Доримусын "Equals" оржээ. Уг кино зохиолд айдасгүй, ядууралгүй, хүчирхийлэлгүй төгс ертөнцөд амьдрах ирээдүйн хүн төрлөхтний тухай гардаг. Гэхдээ ийм хоосон орчин сайн гэж үү? "The King's Speech"-ийн Том Хуперт "The Danish Girl" киногоо Венецид танилцуулна. Энэ ч мөн хүлээлт үүсгээд байгаа юм.

Александр Сокуров Орос улсыг төлөөлөн наадамд оролцож байна. Тэрбээр 2011 онд "Faust" киногоороо Алтан арслан шагнал хүртэж,  Венец амжилтаараа танил болсон нэгэн билээ. Энэ удаад найруулагч, Германы фашистууд Парисыг эзлэн авсан үеийн Луврын музейн тухай киногоо танилцуулах болно. Тус киноны зураг авалтыг Франц, Герман, Голландын кино бүтээгчид хамтран бүтээжээ.

Венецийн кино наадамд нийтдээ 21 кино оролцох бол зэрэгцээ наадамд 14 кино орж есдүгээр сарын 12-нд дуусна. Тэр хүртэл цаг байгаа тул наадмын нээлтэд ямар зочид ирснийг харцгаая.

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 1)

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 2)

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 3)

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 4)

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 5)

Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 6)Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 7)Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 8)Венецийн кино наадам 2015: Нээлтийн арга хэмжээний зочид (фото 9)

 

цааш үзэх