Vogue Paris Foundation гала үдэшлэгийн зочид
Ирина Шейк, Милла Йовович, Марк Жейкобс болон бусад
Condé Nast хэвлэлийн газрын ерөнхийлөгч Ксавье Ромат хоёр жилийн өмнө Vogue Paris Foundation санг үүсгэн байгуулснаа зарлаж байсан. Энэхүү сангийн гол зорилго нь хувцас загварын түүхийн Palais Galliera музейн үйл ажиллагааг дэмжихэд оршдог. Тухайн үед Vogue сэтгүүлийн гаргасан уг санаачлагыг Dior, Chanel, Prada, Valentino зэрэг тэргүүлэх загварын орднууд бүгд дэмжихээ илэрхийлсэн. Үүний тулд тэд өөрсдийн бэлгэ тэмдэг болсон загваруудыг музейн цуглуулгад үзмэр болгон өгч байсан билээ.
Уржигдар Vogue Paris Foundation сан хоёр жилийн ойгоо тэмдэглэж, Palais Galliera музейд гала оройн зоог зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд алдартай дизайнерууд, жүжигчид, загвар өмсөгчид, сэтгүүлчид хүрэлцэн иржээ. Энэ үдшийн зочдын дунд Марк Жейкобс, Шарлотта Казираги, Мила Йовович, Ирина Шейк, Ванесса Паради, Зои Кравиц болон бусад олон алдартнууд харагдлаа.