Хайх

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ

Сэтгэл зүйчийн зөвлөгөө


Амралтын дараа ажилдаа орж чадахгүй халгаад, буцаад хөдөө гарч амармаар санагдаж буй хүмүүст OKPSY сэтгэл зүйн төвийг үндэслэгч Ольга Кузнецова ашигтай зөвлөгөө санал болгож байна

Амралтын дараах "хямрал" гэдэг зүгээр нэг эд биш. Нарлаг сайхан газраас оффисын хиймэл гэрэлд эргэн очих, зуны чөлөөт хувцаснаасаа салан дадал болсон дресс-коддоо эргэн орох, наранд борлосон хөгжилтэй найз нарынхаа оронд ажилдаа түүртсэн хүмүүсийг харах нь хүндхэн шалгалт гэдгийг ямар ч сэтгэл зүйч хэлээд өгнө. Амралтын дараа таны амьдралыг хөнгөлж, сэтгэлийг тань өргөхөөр хэдэн зөвлөгөө санал болгоё.

Явахын өмнө амжуулах ажил

Юун түрүүнд тайван, тухтай амрахын тулд ажил болон гэртээ хуримтлагдсан, зайлшгүй хийгдэх зүйлдээ бага ч гэсэн цаг гаргаад цэгцлээд ав. Их цэвэрлэгээ хийх, хойшлуулаад байсан бичиг баримтаа цэгцлэх талаар л энд ярьж байгаа юм. Эдгээр дуусгаж амжаагүй ажил нь амрахаас өмнөх асуудал болдог. Хэрэв үүнийг амралтаасаа өмнө амжуулчих юм бол нөгөө л хуучин тавгүйтүүлж байсан зүйлдээ эргэн орох нь гэх гунигтай бодол дахиад төрөхгүй нь лавтай.

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ (фото 1)

Ажилдаа эргэн орсон эхний өдрүүдийг баяр болгочих

Ажилдаа өөдрөг сэтгэлтэй очих хэрэгтэй. Амралтаас авчирсан амтат "олзоо" ажлынхантайгаа хуваалцан, онцгой өглөөний хоол яагаад бэлтгэж болохгүй гэж. Танаас гадна хажуугийн хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг, сайхан байх ёстой биз дээ. Очсон газраасаа бэлэг дурсгалтай ирвэл мөн догь оо. Харин соронзонтой сувенир хэрэггүй л болов уу... Дээр нь амралтын зургуудаа нэгтгэж, бэлдчихээд найз нарыгаа оройн хоолонд урьж ч болох юм.

Шууд ухаангүй зүтгээд хэрэггүй

Ажлаа өөрийн хийх дуртай зүйлээс эхэл. Тэгвэл амралтын өдрүүдээс хөдөлмөрийн хэмнэлд шилжих нь аажим, мэдэгдэмгүй байх болно. Амралтын үеэр хуримтлагдсан бүхнийг шууд хийнэ гэж зүтгээд хэрэггүй. Бодол санаа болон бие махбоддоо эргээд зохицох цаг өгөх хэрэгтэй. Илүү их яарлаа гээд уул шиг өндөр үр дүн гаргах нь юу л бол. Харин улам бужигнуулаад, илүү ажил гаргачих ч юм бил үү. Ажлынхаа хэмнэлд ороод ирэхээр та аяндаа бүгдийг амжина. Харин хэдхэн хормын дотор үр дүнд хүрэхгүй. Дарга, ажлынхан тань адилхан хүн л болсон хойно таныг ойлгоно. Ер нь энэ бүгдийг тэд ч бас туулсан байгаа шүү дээ.

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ (фото 2)

Лайфхак ашигла

Ажлаа үр дүнд хүргэх олон ашигтай зөвлөгөөнүүд бий. Тэдгээрээс цагийн менежмент, стратегийн төлөвлөлт хийх аргатай танилцахыг зөвлөж байна. Эдгээр мэдлэгийг ашигласнаар та ажлын үр дүнгээ нэмэгдүүлэхээс гадна түгшүүрээсээ сална. Тиймээс хийх ёстой ажлынхаа жагсаалтыг гаргаад, нэг нэгээр нь шийдэж цөөлөөд явах ёстой юм л даа. Нэг л мэдэхэд хийх ёстой бүх зүйл дуусаж, та өөрийн эрхгүй өөрөөрөө бахархах дүүрэн сэтгэгдэлтэй байх болно.

Бүхнийг сана

Амралт өнгөрлөө гэж гуниглахын оронд тааламжтай агшнуудаа дурсан сана. Гэрэл зургийн цомог хийхээр бэлтгэх, Instagram дахь амралтын зургуудаа эргэн хар. Тэр зургууд чинь аз, баяр хөөрөөр цэнэглэгдсэн байгаа гэдэгт итгэж болно.

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ (фото 3)

Дараагийнхаа аян замыг төлөвлөөд эхэл

Нэг бүрчлэн төлөвлөх нь ч юу юм бэ. Тэгэхдээ л, ямар ч байсан дараагийн удаа явах чиглэлээ тогтоогоод авчих. Заримдаа аян зам, адал явдлыг хүлээх нь түүнийг хийхээс илүү сэтгэл ханамж өгдөг. Эсвэл амралтын өдрүүдээр хотын ойролцоох  газруудаар яваад ирэхэд яагаад болохгүй гэж. Ийм мини амралт бас бүхэл бүтэн адал явдал ч болж болно.


Оффистоо бүү уусан шингэ

Амьдрахын тулд ажиллаж байгаагаа бүү март. Заримдаа энэ тэнцвэр алдагдаад ирэх үе бий. Ажлын и-мэйлээ гар утастайгаа холбочихсон сатаараад, бас болоогүй дэлхий ертөнцтэй холбогдох бүх л сүлжээ, хэрэгслээр ажлын асуудлууд ундраад л. Хувийн болон хувьсгалын ажил зэрэгцэн урсаад л. Гэтэл бид ажлын болон хувийн амьдралаа сайтар ялгаж, тусгаарлах ёстой. Үүний тулд гэр орон, найз нөхөдтэйгөө уулзахад цаг үлдээх хэрэгтэй шүү дээ. Мэдээж өөрийгөө мартах хэрэггүй. Тухалж суугаад дуртай зүйлээ хийгээрэй. Амралтынхаа үеэр хуримтлуулсан эрч хүч тань хийхээр зэхэж буй бүх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах нь лавтай.

Амралтын дараа ажилдаа хэрхэн дасах вэ (фото 4)

 

цааш үзэх