Хайх

Токиод Kit Kat сүши худалдаанд гарна

Токиод Kit Kat сүши худалдаанд гарна

Ахлах тогооч Ясуаки Такаги дизайныг нь гаргажээ

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Kit Kat брэнд Токио хотын Гинза дүүрэгт шинэ дэлгүүр нээж буйгаа тэмдэглэн туна загас, далайн зараа ба өндөгтэй гурван төрлийн тусгай сүши шоколадыг худалдаанд гаргахаар болжээ. Мэдээж эдгээр амттанг далайн гаралтай бүтээгдэхүүн ба өндгөөр хийгээгүй бөгөөд харин японы уламжлалт зоогноос санаа авч бүтээсэн байна.

"Тунатай" сүшийг бөөрөлзгөнө ба цагаан шоколадаар хийсэн бол "далайн зараатай" сүшийг маскарпон бяслаг ба Хоккайдогийн амтат гуагаар хийж, гадуур нь далайн байцаагаар ороожээ. Харин "өндөгтэй" шоколадны орцонд хулууны пудинг орсон бөгөөд мөн л далайн байцаагаар чимэглэсэн байна.

Designboom вебсайтын мэдээллэж буйгаар энэхүү гурван төрлийн амттанаас бүрдэх сүши багц нь ойролцоогоор 26 долларын үнэтэйгээр 2017 оны хоёрдугаар сарын 2-нд худалдаанд гарна.

Токиод Kit Kat сүши худалдаанд гарна (фото 1)Токиод Kit Kat сүши худалдаанд гарна (фото 2)Токиод Kit Kat сүши худалдаанд гарна (фото 3)

цааш үзэх