Валентины баярын онцгой бэлэг: Godiva шоколадны цуглуулга
Хамгийн гоё бэлэг Godiva
Шоколад нь бүх цаг үед Валентины баярын сонгодог бэлгэнд тооцогдож ирсэн. Тэгвэл хайртай хүндээ бэлэглэх хайрцагтай шоколадыг Godiva бүр ч онцгой болгож байна. Шоколадны эх орон гэгддэг Бельги улсын тансаг зэрэглэлийн шоколадны Godiva брэнд нь 1926 оноос эхлэн хамгийн сайн чанарын орц найрлагаар, дээд зэргийн тансаг амттай шоколадыг урлаж, дэлхий даяар төдийгүй Монголд ч олон мянган шүтэн бишрэгчтэй болоод амжжээ. Godiva үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн сонгодог амтыг эрхэмлэдэг амттанд дурлагсад болон шинэлэг зүйлсийг эрэлхийлдэг шинэ мянганыхан гээд хүн бүрийн хүсэлд нийцэх цуглуулгуудыг байгалийн гаралтай шинэхэн орц, найрлага, гоёмсог савлагаа болон уран сэтгэмжийг хослуулан гар аргаар урлаж байгаа билээ. Тиймээс Godiva-гаас хүн бүр өөрсдийн мэдрэмжид тохируулан төрөл бүрийн хэлбэр дүрс, амт, бүтэцтэй шоколадыг сонгох боломжтой.
Төгс шоколад
Хэдийгээр хүн бүрийн хувьд төгс шоколад гэдэг ойлголт өөр байх боловч үүнийг бүрдүүлдэг үндсэн хэд, хэдэн чанар бий. Жишээ нь сайн чанарын шоколад нь какаоны агууламж өндөртэй байх бөгөөд харагдах байдлаараа ч бусад шоколаднаас эрс ялгарна. Ингээд ч зогсохгүй чанартай шоколадыг голоор нь хуваахад хүртэл огт өөр чимээ сонсогддог. Төгс шоколадыг харах төдийд гөлгөр гадаргуу, бага зэрэг гялалзсан өнгө гээд бүх зүйл нь маш нарийн мэдрэмжийг илтгэдэг. Godiva брэндийн цуглуулга бүрийн хайрцгийг нээхэд хүмүүсийн нүдэнд шууд л шоколадны зөөлөн өнгө, орчин үеийн хэлбэр дүрс тусч, тансаг үнэр мэдрэгдэх болно. Гэсэн хэдий ч Godiva-гийн шоколад зөвхөн сэтгэл татам хэлбэр, тансаг савлагаатай байгаад зогсохгүй мартагдашгүй амтаараа шүтэн бишрэгчдээ татдаг юм.
Хайртай хүндээ ямар шоколад сонгох вэ?
Godiva-гаас хүн бүр өөрийн дуртай амттанаа гарцаагүй олох ба зүрхэн хэлбэртэй, чамин савлагаатай Gold цуглуулгад ойн самартай пралине, ганаше, карамель зэрэг хүмүүсийн дуртай таван төрлийн амттай шоколад багтсан байна. Харин арай сонгодог амттанг илүүд үздэг бол сүүтэй, какаоны агууламж өндөртэй (50%, 72%, 85%) цэвэр шоколаднаас бүрдсэн Godiva Carrés цуглуулга таалагдана. Godiva-гийн төрөл бүрийн зөөлөн трюфелийн цуглуулга нь таны өмнөөс хайрыг тань төгс илэрхийлж, хамгийн тансаг сонголт болно. Мөн уламжлалт аргаар бэлтгэсэн зөөлөн жигнэмгийг Godiva-гийн баялаг шоколадаар бүрсэн онцгой иж бүрдлүүд ч энд бий. Хамгийн сүүлд танилцуулагдсан Gold Discoveries цуглуулга нь бүйлс, пекан, макадамия, ангаахай зэрэг төрөл бүрийн самар агуулсан ба Азийн зах зээлд тусгайлан зориулсан личи, гүзээлзгэнэ, маракуйя, ягаан чинжүүний үр зэрэг олон янзын жимснүүдтэй иж бүрдэл юм. Энэхүү цуглуулгад орсон шоколад бүрийг амтлах тутамд танд шинэхэн жимс, самар, Франц далайн давс зэрэг төрөл бүрийн санаанд оромгүй сонирхолтой амт мэдрэгдэнэ.
Валентины баяраар өөрийн гараар хүссэн шоколадаа урлаарай!
Хэрэв та дурлалт хосуудын өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэхээ шийдэж амжаагүй бол Godiva брэнд Chocolate Romance нэртэй нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал Godiva брэнд The Bankers Club ресторантай хамтран хосуудад өөрийн гараар шоколад урлаж, амтат дарс шимж, ахлах тогоочийн тусгайлан бэлтгэсэн гайхалтай оройн зоог барин, үдшийг таатай өнгөрүүлэх романтик болзоог санал болгож байгаа юм.
Godiva Mongolia
Хаяг: Shangri-La Mall, нэг давхар
Утас: 75556655
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.