Хайх

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга

Аюулгүй амттан

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрхэн эрүүл мэнд болон бие галбиртаа муу нөлөө үзүүлэхгүйгээр өдөр тутмын амьдралдаа амттан идэх зай үлдээх талаар Бюро 24/7 сэтгүүлийн нийтлэлч Ольга Малышева ярьж байна

"Эрүүл хооллолт болон детокс бол амттанаас татгалзах шалтгаан огт биш. Зөв амттангууд эрүүл хооллолтын нэг хэсэг болж чаддаг. Энэхүү энгийн дүрмүүдийг дагаснаар та ямар нэгэн муу нөлөө амсахгүйгээр амттан идэх боломжтой." хэмээн Ольга Малышева танд зөвлөж байна. Ольга бол детокс болон зөв хооллолтын мэргэжилтэн бөгөөд 365 detox төслийн үүсгэн байгуулагч юм. Ингээд түүний зөвлөмжийг танд хүргэе.

1. Элсэн чихэргүй гэдэг нь асуудалгүй гэсэн үг биш. Маш томоор "элсэн чихэргүй" гэсэн бичигтэй жигнэмэг эсвэл чихэр худалдан авахдаа савлагаан дээрх орц, найрлагыг нь сайтар шалгаарай. Үйлдвэрлэгчид эрүүл мэндэд тустай ба бие галбирт нөлөөлөхгүй гэж бүтээгдэхүүнээ сурталчилдаг ч, үнэн хэрэгтээ тэд элсэн чихрийн оронд, фруктоз ашигладаг. Хэрэв өмнө нь энэхүү амт оруулагч нь сахарозыг орлох эрүүл сонголтонд нь тооцогддог байсан бол одоо мэргэжилтнүүд фруктозыг хар жагсаалтанд оруулж байгаа. Учир нь фруктозын байнгын хэрэглээ нь зөвхөн илүүдэл жинтэй болгоод зогсохгүй, элэг болон зүрх судасны өвчний гол шалтгаан болдог.

Одоогоор элсэн чихрийг орлох хамгийн "эрүүл"амт оруулагч нь стевия болж байна. Энэхүү бодис нь стевия хэмээх чихэрлэг өвснөөс гаргаж авсан нунтаг эсвэл ханд (стевизоид) юм. Стевия нь бусад амт оруулагчидтай харьцуулахад цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэггүй бөгөөд ихээр нь хэрэглэхгүй л бол ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүй.

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга (фото 1)

2. Зөгийн бал жигнэмэгт болон бусад амттанд тохиромжгүй. Учир нь 42 °С хүртэл халахад зөгийн бал өөрийн ашиг тустай чанараа алддаг. Харин 60 °С дээш хэмд хамгийн сайн чанарын зөгийн бал ч хор нөлөөтэй болон хувирна. Ямар нэг халаах үйл явц ороогүй, болгож идэх зориулалтгүй хүнсэнд зөгийн бал хийх нь зүйтэй. Тухайлбал, смути, жимстэй тараг болон бусад амттанг чихэрлэг болгохын тулд зөгийн бал нэмж болно.

Ямааны сүүгээр хийсэн цэвэр тарган дээр нэг халбага зөгийн бал хийгээд, чимх шанц нэмэхэд л маш хурдан бөгөөд эрүүл мэндэд тустай амттан бэлэн болох нь тэр.

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга (фото 2)

3. Амттанаасаа өмнө салат идээрэй. Шинэхэн ногоо нь эслэг болон ашиг тустай ферментээр баялаг байдаг тул, дараа нь идэх амттанг тань шингээхэд тусална. Хасарваань жимсээр хийсэн байгалийн гаралтай чихэр ч бай, сонгодог бяслагтай бялуу ч бай амттан идэхээсээ өмнө бага зэрэг ногоо идэж заншаарай.

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга (фото 3)

4. Энгийн байх тусмаа сайн. Гурил, самар, элсэн чихэр, өндөг, жимс, ургамлын тос болон сүүн крем. Энэ бүгдээр олон төрлийн орцтой маш нарийн хийцтэй, сайхан харагддаг амттан хийж болох ч бидний ходоод үүнийг тийм амар хүлээж авахгүй л болов уу. Тиймээс олон төрлийн орцтой бялуу идсэнээс хурдан шингэх энгийн найрлагатай амттан сонгож идсэн нь дээр.

Жишээ нь та самар болон үрээр амттан бэлтгэх гэж байгаа бол хүссэн хатаасан жимс болон гадил жимсийг нэмж болно. Хэрэв та овьёосны нэвсээр жигнэмэг хийх гэж байгаа тохиолдолд киноа, гурвалжин будааны гурил болон үр тариа холих боломжтой. Гэхдээ нэг жоронд самар болон үр тариаг хамтад нь хийх хэрэггүй гэдгийг анхаараарай.

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга (фото 4)

5. Заримдаа жимс идсэнээс шоколад идэх нь дээр байдаг. Ихэнх хүмүүс жимсийг эрүүл мэндэд тустай гэж бодон амттан болгон идэх тохиолдол бий. Гэхдээ ингэснээр тэд алдаа гаргаж байгаа юм. Шинэхэн жимсийг бусад хоол хүнстэй холилдуулалгүй, хоосон ходоодтой байгаа дээрээ идэх нь зүйтэй. Хоол идэхээс 30-60 минутын өмнө жимсийг идвэл хамгийн тохиромжтой бөгөөд хоолны дараа жимс идэх хэрэггүй юм. Хоолны дараа идэх амттанд 70%-аас багагүй какаоны орцтой шоколад хамгийн зөв сонголт болно. Яагаад гэвэл ийм шоколад нь элсэн чихрийн агууламж багатай байдаг ба ямар ч хоолтой нийцдэг байна. Мөн хар шоколад нь гурил болон сүүний найрлагагүй цөөхөн амттангуудын нэг бөгөөд ямар ч дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Муу үр дагаваргүйгээр амттан идэх таван энгийн арга (фото 5)

 

цааш үзэх