Хайх

Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ

Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ

Instagram хуудсаараа дамжуулан

Text: Buro.Mongolia


Victoria's Secret-ийн "сахиусан тэнгэр" Алессандра Амбросио 17 жилийн дараа алдарт брэндийн тайзан дээр сүүлийн удаа алхсан гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл Бразилийн супер модель энэ үйл явдлыг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд Victoria's Secret-ийн тайзан дээр үргэлж түүнтэй хамт байсан өөрийн найз Адриана Лимад зориулан маш сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ.

Тэрээр Instagram олон нийтийн сүлжээнд Адриана Лиматай хамт авахуулсан зургуудаа Stories хэсэгт байршуулж, "Загварын тайзан дээрх хамгийн онцгой мөчүүдээ чамтай хамт хуваалцсан нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би чамд хайртай!" гэж бичсэн байна.

Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 1)

Сонирхуулахад Адриана Лима хамгийн анх 1999 онд Victoria's Secret-ийн тайзан дээр гарсан бол үүнээс нэг жилийн дараа Алессандра Амбросио түүнтэй нэгдсэн юм. Энэ цагаас эхлэн Адриана Лима ба Алессандра Амбросио нар Victoria's Secret брэндийн хамгийн алдартай "сахиусан тэнгэр"-үүд болсон билээ.
Алессандра Амбросио одооноос эхэлж өөрийн усны хувцасны брэндийг хөгжүүлэхийн зэрэгцээ, жүжигчний карьертаа төвлөрөхөөр шийдсэн бол Адриана Лима ойрын хэдэн жилд Victoria's Secret-ийн тайзнаа дахин алхах бодолтой байгаа гэдгээ хуваалцсан юм.

Харин одоо Алессандра, Адриана нарын Victoria's Secret-ийн тайзнаа хамтдаа алхсан онцгой мөчүүдийг харцгаая.

Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 2)Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 3)Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 4)Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 5)Алессандра Амбросио, Адриана Лимад зориулж сэтгэл хөдөлгөм зурвасыг илгээжээ (фото 6)

цааш үзэх