Хайх

Бали арал 2020 он дуустал гадны жуулчид хүлээн авахгүй

Бали арал 2020 он дуустал гадны жуулчид хүлээн авахгүй

COVID-19

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн алдартай аяллын цэгүүдийн нэг болох Индонезийн Бали арал есдүгээр сард аялагчдыг хүлээн авахаар төлөвлөж байсан ч эрх баригчид уг шийдвэрээ өөрчилж, энэ оныг дуустал олон улсын жуулчдыг хүлээж авахгүй хэмээн мэдэгдлээ.

"Эрх баригчид иргэдийг 2020 он дуустал хил давахыг хориглосон байгаа. Түүнчлэн бид энэ оныг дуустал олон улсын жуулчид хүлээн авахгүй. Учир нь Балиг оролцуулаад Индонез даяар нөхцөл байдал жуулчин хүлээж авах хэмжээнд аюулгүй болоогүй байгаа" гэж Балигийн захирагч Ваян Костер албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Мөн тэрээр аялал жуулчлалын салбарыг дэмжихийн тулд арлыг бүхлээр нь жуулчдад нээлттэй болгох төлөвлөгөөг дэмжиж байгаа хэдий ч яаравчилж болохгүй гэдгийг онцлон, бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй хэмээн хэлжээ. "Аялал жуулчлалаа сэргээхийг хичээж байгаад алдаа гаргаж болохгүй. Энэ нь Индонезийн имижид муугаар нөлөөлнө" хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурдсан юм.

Хил хаалттай хэвээр байх зуур Балигийн удирдагчид орон нутгийн жуулчдыг татах зорилготой байгаа гэдгээ онцолжээ. Дашрамд дурдахад цар тахал Бали арлын эдийн засагт асар их гарз хохирлыг учруулсан юм. Тодруулбал аялал жуулчлалын салбарт хөдөлмөрлөдөг нийт 2,667 хүн ажлаа алдаж, 73,631 хүн цалингүй чөлөө авахад хүрчээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх