Хайх

BBC телевиз олон ангит кинонуудаараа сэдэвчилсэн парк байгуулна

BBC телевиз олон ангит кинонуудаараа сэдэвчилсэн парк байгуулна

“Sherlock” болон “Doctor Who” киноны ертөнцөд тавтай морил

Text: Buro.Mongolia


Зураг:

BBC телевизийн бүтээсэн олон ангит кинонууд үзэгчдийн дунд улам л алдартай болж байгаа. Тиймээс тус телевизийн зүгээс үзэгчдийг киноны баатруудын ертөнцтэй илүү ойр болгохоор шийджээ

Sherlock, Top Gear, Call the Mildwife, Doctor Who зэрэг олон ангит кинонуудыг зөвхөн Их Британичууд төдийгүй, дэлхий даяар хүмүүс үзэж байгаа. Тэгвэл BBC телевиз олон ангит кинонуудаас сэдэвлэсэн, өндөр технологи бүхий соёл амралтын хүрээлэн барих гэж байна. Энэхүү шинэ паркийг Disneyland болон Universal Studios-ын паркуудтай өрсөлдөх төлөвлөгөөтэй бүтээж байгаа ба BBC телевиз тус төсөл дээр London Paramount Entertainment Resort парктай хамтран ажиллахаар болжээ. BBC телевизийн сэдэвчилсэн Парк нь Их Британийн Кент мужийн Эббсфлит хотод нээгдэхээр төлөвлөгдсөн байгаа юм. Гэхдээ дуртай киноныхоо ертөнцөд очиж үзэхийг хүсвэл 2021 он хүртэл хүлээх хэрэг гарах нь. 

BBC телевиз олон ангит кинонуудаараа сэдэвчилсэн парк байгуулна (фото 1)BBC телевиз олон ангит кинонуудаараа сэдэвчилсэн парк байгуулна (фото 2)

цааш үзэх