Хайх

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ

Оновчтой бэлэг сонгоход тань тусална

Text: Б.Энххүслэн


Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг дурлалт хосуудын Гэгээн Валентины баяр хаяанд ирлээ. Жил бүрийн өдийд BURO. уншигчдынхаа ажлыг хялбарчлах үүднээс хүн бүрийн сонирхолд нийцэх шилдэг бэлгүүдийг нэгтгэн хүргэдэг билээ. Энэ оны бэлэгний хөтөчдөө бид илүү олон хүний хүсэл, сонирхлыг тусгах үүднээс өөр, өөр насны эрчүүд болон эмэгтэйчүүдээс ямар бэлэг авахыг хүсдэгийг нь тодрууллаа. Мөн тэдгээр бэлгүүдийг Улаанбаатарын хаанаас олж, худалдан авч болох талаарх мэдээллийг давхар орууллаа.


Дөлгөөн, 17 настай, эрэгтэй

"Надад хэрэгтэй бэлэг өгвөл гоё. Тэр хүн намайг хэр сайн мэддэг нь бэлгээс нь давхар харагдана. Миний хувьд сайн чанарын чихэвчид их дуртай".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 1)

Саруул, 21 настай, эмэгтэй

“Хосуудын баяр гэдэг утгаараа хамтдаа хийж болох сонирхолтой зүйл турших дуртай. Жишээ нь, керамик урлал хийх, зураг зурах гэх мэт”.

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 2)

Сарангоо, 22 настай, эмэгтэй

“Найз залуу бид хоёрын хувьд Валентины баярыг нүсэр тэмдэглэхээсээ илүү бие биедээ нэн хэрэгцээтэй зүйл бэлэглэн даруухан өнгөрөөхийг илүүд үздэг. Жишээ нь, үргэлж биедээ авч явж, өдөр тутамдаа хэрэглэдэг гарын тосоо авмаар байна”.

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 3)

Shea Butter Hand Cream 150ml

20% ши самрын тосны найрлагатай, арьсанд гүн тэжээл өгөн чийгшүүлэх, зөөлрүүлэх үйлчилгээтэй, савлагаа нь 95%-ийн дахин ашиглах боломжтой хөнгөн цагаан материалаар хийгдсэн.

L'OCCITANE en Provence

Хаяг: Шангри-Ла молл, 2-р давхар, УИД, 1-р давхар, Хан-Уулын Имарт, 2-р давхар

Утас: 70101070, 93040110, 75090110

Facebook: L'OCCITANE en Provence

Instagram: @loccitane_mn


Ариунтунгалаг, 24 настай, эмэгтэй

"Валентины баярыг шоколадгүйгээр төсөөлшгүй. Тэр дундаа дэлгүүрүүдээр түгээмэл зарагдаад байдаггүй, мөн өмнө нь амталж үзээгүй тийм л шоколадны эрэлд гараад бие биедээ бэлэглэх сонирхолтой байдаг".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 4)

Geisha ойн самартай, сүүтэй шоколад

Финлянд улсын Fazer компанийн олон улсын бестселлер бүтээгдэхүүн.

DTS

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak Residence

Утас: 77444599, 99990525

Instagram: @dtsmongolia


Билгүүн, 25 настай, эрэгтэй

“Ер нь баяраар үнэртэй ус бэлгэнд авах их тохиромжтой санагддаг. Удаан хэрэглэгддэг төдийгүй шилийг нь дурсамж болгон хадгалах боломжтой нь таалагддаг”.

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 5)

Coach Man Blue Eau de Toilette 

Цитрус, хуш мод, ozone буюу борооны дараах чийг мэт сэнгэнэсэн ноотууд давамгайлсан.

Bishrelt Beauty

Хаяг: Шангрила Молл 1-р давхарт, Бишрэлт Их Дэлгүүрийн 1-р давхарт, Улсын Их Дэлгүүрийн 1-р давхарт

Facebook: Bishrelt Beauty

Instagram: @bishrelt_beauty

Утас: 7012-8977, 70128989


Батцэцэг, 28 настай, эмэгтэй

"Арьс арчилгааг чухалчилдаг хүний хувьд ямар ч баяр байсан гоо сайхны бүтээгдэхүүн бэлгэнд авах маш их дуртай".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 6)

Shiseido, эмэгтэй гоо сайхны ком

Шөнийн тос, эмульс, серум, цайруулах үйлчилгээтэй тос.

Shiseido Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"

Facebook: Shiseido Mongolia

Утас: 72720088


Ариунаа, 30 настай, эмэгтэй

“Валентины өдрөөр романтик уур амьсгал бүрдсэн, гоё орчинтой ресторанд хайртай хүнтэйгээ элдэв зүйл ярилцах зуураа курс меню бүхий зоог барьж, шинэ хоол амтлах дуртай”.

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 7)

Мөнхжин, 30 настай, эрэгтэй

"Эрчүүдийн гоо сайхны хамгийн чухал зүйлсийн нэг бол сахлын ком. Ямар ч эр хүнд бэлэглэсэн шүүгээнд нь тоос дарж хэвтэхгүй нь ойлгомжтой".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 8)

Hugo Boss брэндийн сахал хуссаны дараах тайвшруулагч тос, 75ml

DTS

Хаяг: Хан-уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak Residence

Утас: 77444599, 99990525

Instagram: @dtsmongolia


Заяа, 31 настай, эмэгтэй

"Миний бодлоор хайрыг хамгийн сайн илэрхийлж чаддаг зүйл бол үнэт эдлэл тул Валентины баяраар үнэт эдлэл авахыг хүсч байна".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 9)

MIKOTO брэндийн сувдан эдлэл

MIKOTO нь өөгүй бөөрөнхий хэлбэр, гялтганасан өнгө, тунгалаг байдал болон дээд зэрэглэлийн чанараараа дэлхийд гайхагддаг Японы Акоя сувдаар эдлэлүүдээ урладаг.

MIKOTO Mongolia

Хаяг: Хан-уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak Residence
Утас: 77444599, 99990525

Instagram: @mikotomongolia


Оргил, 32 настай, эрэгтэй

"Би нэг жилийн өмнө найз охиноосоо арьс арчилгааны ком бэлгэнд аваад анх удаа бүрэн утгаар нь арьсаа арчилж эхэлсэн. Ямар чухал байсныг нь ойлгоод одоо тогтмол арчилж байгаа. Тиймээс энэ жил арчилгааны бүтээгдэхүүн бэлгэнд авмаар байна. Хоёр жил дарааллаж өгөхгүй байж таарвал өөрөө өөртөө авна аа".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 10)

Shiseido, эрэгтэй гоо сайхны ком

Нүүр цэвэрлэгч, серум, чийгшүүлэгч тос, SPF 50+ нарны тос, SPF 30 BB чийгшүүлэгч, өө дарагч, хөмсөгний харандаа, уруул өнгөлөгч

Shiseido Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"

Facebook: Shiseido Mongolia

Утас: 72720088


Сувдмаа, 46 настай, эмэгтэй

"Миний хувьд аливаа баярын өдрөөр мартагдашгүй дурсамжийг бүтээхийг зорьдог. Харин дурсамжаа хадгалж үлдэхэд үнэртэй ус тусалдаг болов уу. Энэ бол ганцхан цацаад үнэрлэх төдийд л тухайн өдрийн бүх дурсамжуудыг сэргээж өгдөг гайхалтай зүйл юм".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 11)

Kelly Caleche Hermès

Савхи, цитрус, сарнайн ноотууд давамгайлсан.

DTS

Хаяг: Хан-уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak Residence

Утас: 77444599, 99990525

Instagram: @dtsmongolia


Болд, 37 настай, эрэгтэй

"Эмэгтэй нь бэлгэнд юу авахыг хүсч байгаагаа шууд хэлээд намайг сэтгэл санаагаар тайван байлгах нь Валентины хамгийн гоё бэлэг".

Эрчүүд болон эмэгтэйчүүд Валентинаар ямар бэлэг авахыг хүсдэгээ хэллээ (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх