Blade үйлчилгээ: Uber шиг боловч нисдэг тэрэгтэй
Яарсан Нью-Йоркчуудад зориулав
Нью-Йоркийн оршин суугчдад Blade үйлчилгээ нисдэг тэрэг санал болгож байна
Энэ тав дах өдөр Манхэттаны хөл хөдөлгөөн улам нэмэгдэх бололтой. Есдүгээр сарын 25-нд Ромын пап лам НҮБ-д айлчлах гэж байгаа билээ. Тэгвэл үүнийг бодолцож, Нью-Йоркчууд таксигаар биш нисдэг тэргээр явах нь ээ. Тиймээс Blade аппаар хугацаанаасаа хамаарч 100 доллар орчим үнэтэй байх нисдэг тэрэг хөлөглөж болох үйлчилгээ гарчээ. Үргэлж яарч байдаг Манхеттанчууд таксинд ийм үнэ төлөөд илүү хурдан явж чадах билүү?
Дашрамд дурдахад, уг үйлчилгээг авахад хэд хэдэн анхаарах зүйлс бий. Нэгдүгээрт, жижиг цүнх эсвэл түрийвчнээс бусад том оворын ачаагүй байх. Хоёрдугаарт, хотын дээгүүр шууд нисэхийг хориглоно. Гэвч Нью-Йоркчуудад замын бөглөрөлөөс холуур явах нь гарцаагүй таалагдах биз ээ.